Энэ сарын хамтлагуудын нэр хүндийн жагсаалтыг гаргалаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Солонгосын Бизнесийн Судалгааны Хүрээлэн энэ сарын хамтлагуудын нэр хүндийн чансааг танилцууллаа.

Энэхүү чансааг долдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 17-ны хооронд цуглуулсан мэдээллүүдэд үндэслэн гаргасан бөгөөд оролцоо, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байдал, олон нийтийн анхаарал, танигдсан байдал зэргийг шинжилжээ.

BTS энэ сард мөн л чансааг тэргүүлж, 7,107,645 оноо авчээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сарын үзүүлэлтээс 9.04 хувиар өссөн дүн юм.

Тус хамтлагийн түлхүүр үгийн шинжилгээнд “ARMY”, “BTS THE CITY ARIRANG”, “world tour” зэрэг үгс өндөр байр эзэлсэн байна.

RESCENE 7,045,802 оноо авч, BTS-ийн араас тун ойрхон хоёрдугаарт бичигджээ. Тэдний оноо өнгөрсөн сартай харьцуулахад 40.50 хувиар өссөн байна.

IVE энэ сарын чансааны гуравдугаарт орж, 3,964,002 оноо авчээ. 

SEVENTEEN 3,718,069 оноотойгоор дөрөвдүгээрт, харин TWICE 3,591,890 оноотойгоор тавдугаарт тус тус жагслаа.

  1. BTS
  2. RESCENE
  3. IVE
  4. SEVENTEEN
  5. TWICE
  6. BLACKPINK
  7. CORTIS
  8. aespa
  9. Red Velvet
  10. ATEEZ
  11. ILLIT
  12. ENHYPEN
  13. BIGBANG
  14. Hearts2Hearts
  15. KiiiKiii
  16. I.O.I
  17. Girls’ Generation
  18. fromis_9
  19. RIIZE
  20. NMIXX
  21. i-dle
  22. OH MY GIRL
  23. EXO
  24. SHINee
  25. Apink
  26. H1-KEY
  27. Super Junior
  28. Stray Kids
  29. BTOB
  30. idntt

#нэр хүндийн жагсаалт