ФОТО: Багшийн дээдийн нүхэн гарцыг шинэчиллээ


М.Ариунзаяа | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Багшийн дээдийн нүхэн гарцын өнгийг шинэчилж, монгол өв соёлыг харуулсан бүтээлээр чимжээ. Нүхэн гарцын ханыг монгол зураг, монгол бичиг болон яруу найрагчдын хөргөөр чимэглэж, тааз, цахилгааны утсыг засварлан, шинэ гэрэл, камер суурилуулжээ.

Энэхүү шинэчлэлийг Улаанбаатар хотын үзэмжид өнгө нэмэх зорилгоор нэгдсэн сайн дурын залуус хийж гүйцэтгэсэн юм. Тэд өнгөрсөн тавдугаар сарын 9-нд нүхэн гарцыг угааж, цэвэрлэх ажлаар төслөө эхлүүлжээ.

Ханын зургийг зурсан сурагч Э.Энхжаргал, Б.Төгөлдөр нар “Өв соёлоо хадгалан үлдээе” гэсэн санааг бүтээлдээ шингээхийг зорьсон. Мөн нүхэн гарцаар зорчиж буй хүн бүр, тэр дундаа хүүхдүүдэд монгол зургийн онцлогийг таниулж, үндэсний өв соёлоо сурталчлахыг хүссэн" тухайгаа хуваалцаж байсан юм. 

Ийнхүү хэдэн сарын турш үргэлжилсэн шинэчлэлийн ажил өчигдөр орой бүрэн дуусаж, Багшийн дээдийн нүхэн гарц шинэ өнгө төрхтэй боллоо.

Гэрэл зургийг Т.Бархас




















#мэдээ