“Lakers” багийг 12.5 тэрбум ам.доллароор худалдаж рекорд тогтоох уу?


Г. Саруулсанаа | YOLO.MN
ӨЧИГДӨР

Лос Анжелосын “Lakers” багийг эзэмшигч Марк Валтэрээс 12.5 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэл яригдаж байна. Энэ хэлцэл батлагдвал өндөр үнээр худалдагдсан спортын багийн рекордыг тогтоох аж.  Марк Валтэр NBA франчайзын ихэнх хувьцааг худалдан авснаас жил хүрэхгүй хугацаанд энэхүү үйл явдал тохиох гэж байна.

Амжилттай бизнес эрхлэгч Жош Кушнэр болон Боб Игэр дэлхийн хамгийн алдартай спортын багийг авах сонирхолтой байгаагаа дурджээ.  Өнгөрсөн оны аравдугаар сард Валтэр өөрийн хувьцааг 10 тэрбум ам.доллароор худалдан авч рекорд тогтоож байв.

Кушнэр оролцож буй энэ хэлцэл нь маргаан дагуулсан FIFA-гийн тэмцээний хувьцааг худалдах гэрээ цуцлагдсаны дараа яригдаж байгаа юм.

“Lakers”  баг одоогоор 17 удаа аварга болсон бөгөөд 18 удаагийн аварга болж рекорд тогтоосон "Boston Celtics" багаас ганцхан цомоор дутуу байгаа юм.  

The Lakers баг энэ зун түүхэн дэх хамгийн олон оноог авсан тоглогч Леброн Жеймсийг алдсан. Тэрээр 41 насандаа Филадельфи хотын “76ers” багт оржээ. Ингэснээр өнгөрсөн оны хоёрдугаар сард “Dallas Mavericks” багаас шилжин ирсэн Лука Дончичийг үндсэн тоглогч болгож байгаа аж.

Эх сурвалж: BBC

#Lakers