

Монголын Пастелын зураачдын холбооны Тэргүүн, Соёлын тэргүүний ажилтан, зураач Лхагвагийн Оргилболд өөрийн 13 дахь бие даасан "BREATH OF GOBI" үзэсгэлэнгээ гаргалаа.
Энэхүү үзэсгэлэнд тосон пастель (oil pastel)-р туурвисан 2026 оны шинэ бүтээлүүд дэлгэгдэж байна.
Пастель нь өнгөний гүн чанар, өвөрмөц бүтэц (текстур)-ээрээ дүрслэх урлагт онцгой үнэ цэнтэй бөгөөд зураач Л.Оргилболд нь энэхүү техникийг Монголын байгалийн дахин давтагдашгүй агшин, дөрвөн улирлын өнгө аяс болон хийсвэр (абстракт) сэтгэлгээтэй хослуулан чадварлаг илэрхийлснээрээ онцлогтой.
Хугацаа: 2026.08.07 – 2026.09.07
Байршил: Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яамны Арт галерей
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!