

BIGBANG хамтлаг нэ сарын сүүлээр шинэ сингл гарган эргэн ирэхээ албан ёсоор зарлалаа. Мөн тэд шинэ дижитал сингл болох “BiiiG” дууныхаа шинэ тизер зургуудыг гаргалаа.
BIG BANG хамтлаг дебют хийснийхээ 20 жилийн ойд зориулсан цомог гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд мөн “XX : COSMOS” нэртэй дэлхийн аялан тоглолтоо хийхээр болсон.
Харин энэ удаагийн тизер зургууд нь хамтлагийн дебют хийсэн өдөр буюу наймдугаар сарын 19-нд цацагдах урьдчилсан дижитал синглд зориулсан байна.
Энэ нь BIG BANG гурван гишүүнтэй болсон цагаас хойш гаргаж буй анхны албан ёсны цомгийн бүтээл болж байна.
Мөн BIG BANG хамгийн сүүлд 2022 оны дөрөвдүгээр сард “Still Life” дижитал синглээ гаргасан. Тиймээс “BiiiG” нь хамтлагийн бүрэлдэхүүнээрээ гаргаж буй дөрвөн жил дөрвөн сарын дараах анхны шинэ цомгийн бүтээл болж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!