

Монгол Улсын шигшээ баг 2026 оны Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, түүхэн амжилтын эзэд боллоо.
13 дахь удаагийн Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотын “АСА Арена”-д болж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улс, БНСУ, Япон, БНХАУ, БНАСАУ, Хонконг зэрэг Зүүн Азийн орнуудын шигшээ багууд өрсөлдсөн юм.
Тэмцээний сүүлийн өдөр Монголын шигшээ баг хүрэл медалийн төлөөх тоглолтоо хийж, өрсөлдөгч багаа хожсоноор Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Ийнхүү Монгол Улсын шигшээ баг тэмцээний хүрэл медалийн болзол хангаж, эх орондоо зохион байгуулагдсан тэмцээнийг медальтайгаар өндөрлүүлэв.
Харин алтан медалийн төлөөх тоглолтод БНСУ-ын шигшээ баг Японы багийг 3:1 харьцаатай хожиж, тэмцээний аваргаар тодорлоо. БНСУ-ын шигшээ баг ийнхүү алтан медалийн эзэн болсон бол Япон Улсын шигшээ баг мөнгөн медаль хүртлээ.
Түүнчлэн тэмцээний MVP буюу үнэ цэнтэй тоглогчоор БНСУ-ын шигшээ багийн тамирчин Shin Hojin тодорсон байна.
Харин тэмцээний сүүлийн өдрийн хүрэл медалийн төлөөх тоглолтод Монголын шигшээ багийн тамирчин Ж.Энх-Эрдэнэ 15 оноо авч, багийнхаа амжилтад үнэтэй хувь нэмэр орууллаа.
Энэхүү амжилт нь Монголын волейболын спортын түүхэнд шинэ хуудас нээгдэж, Үндэсний шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа медаль хүртсэн түүхэн амжилтыг боллоо.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!