
Хүмүүс аз жаргалтай амьдрахын тулд илүү их мөнгөтэй болох, амжилтад хүрэх, шинэ зүйл туршиж үзэх хэрэгтэй гэж боддог. Харин Харвардын их сургуулийн 80 гаруй жилийн турш үргэлжилж буй судалгаагаар аз жаргалын хамгийн чухал хүчин зүйл нь огт өөр зүйл болохыг тогтоожээ.
Тэдний судалгааны үр дүнгээс харахад аз жаргалтай, эрүүл урт насалдаг хүмүүсийн нийтлэг нэг зуршил нь өөрт нь чухал хүмүүстэйгээ харилцаагаа тогтмол хадгалдаг явдал байжээ.

1938 ОНД ЭХЭЛСЭН ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ СУДАЛГААНУУДЫН НЭГ
Harvard Study of Adult Development нэртэй энэхүү судалгаа 1938 онд эхэлсэн бөгөөд хүний амьдралын аз жаргал, эрүүл мэнд, харилцаа хэрхэн нөлөөлдгийг судлах зорилготой байв.
Судалгааны эхэнд Бостоны 724 залууг хамруулж, тэдний амьдралыг олон арван жилийн турш ажигласан байна. Судлаачид оролцогчдын эрүүл мэнд, ажил амьдрал, гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн байдлыг тогтмол судалжээ.
Өдгөө энэ судалгаа оролцогчдын дараагийн үеийн гэр бүлийн гишүүдийг ч хамруулан үргэлжилж байгаа бөгөөд хүний аз жаргалын талаар хамгийн үнэ цэнтэй мэдээллүүдийн нэгийг өгсөөр байна.
АЗ ЖАРГАЛЫН НУУЦ НЬ "САЙН ХАРИЛЦАА" БАЙЖЭЭ
Судалгааны олон жилийн үр дүнд эрдэмтэд нэг гол дүгнэлтэд хүрсэн байна.
Хүний аз жаргал, эрүүл мэндэд хамгийн хүчтэй нөлөөлдөг зүйл бол чанартай харилцаа юм.
Судалгааг удирдсан сэтгэцийн эмч, профессор Роберт Уолдингер: "Сайн харилцаа биднийг илүү аз жаргалтай, эрүүл байлгадаг." хэмээн онцолжээ.
Энд олон зуун найзтай байх тухай яриагүй. Харин хүнд үедээ түшиг болж чадах, өөрийгөө ойлгуулж чаддаг цөөн хэдэн хүнтэй ойр холбоотой байх нь хамгийн чухал гэж судлаачид тайлбарласан байна.
АЗ ЖАРГАЛТАЙ ХҮМҮҮСИЙН ӨДӨР ТУТМЫН ЖИЖИГ ЗУРШИЛ
Судлаачдын онцолсноор аз жаргалтай хүмүүсийн нийтлэг үйлдлүүд нь:
Өөрөөр хэлбэл аз жаргалтай хүмүүс зөвхөн өөрийн зорилго, карьертаа анхаарахаас гадна бусад хүмүүстэй тогтоосон холбоогоо амьдралынхаа чухал хэсэг гэж үздэг байна.

ГАНЦААРДАЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛДӨГ
Судалгаагаар нийгмийн холбоо сул, ганцаардмал хүмүүсийн стрессийн түвшин өндөр, эрүүл мэндийн асуудалд өртөх магадлал илүү байсан байна.
Харин ойр дотно харилцаатай хүмүүс амьдралын бэрхшээлийг илүү амархан даван туулж, сэтгэл зүйн хувьд тогтвортой байх хандлагатай байжээ.
Судлаачид аз жаргалтай амьдрахын тулд заавал том өөрчлөлт хийх шаардлагагүй гэж үздэг. Заримдаа дотнын хүндээ мессеж бичих, утсаар ярих, хамтдаа цаг өнгөрөөх зэрэг жижиг үйлдэл урт хугацаанд маш том нөлөө үзүүлж чаддаг аж.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!