Spider-Man болж хувирмаар байна уу? AI-аар туршиж үзэх 24 промпт нийтлэгджээ


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Сүүлийн үед Instagram, TikTok, X зэрэг сошиал платформоор Spider-Man-ы хувцастай AI зургууд олноороо түгээгдэх болсон. Барилгын орой дээрээс хотыг ширтэж зогсох, аалзны тор шидэж буй мэт дүр зураг, эсвэл комик номын баатар болсон мэт хөргүүд нь хэрэглэгчдийн хамгийн их туршиж буй AI трендүүдийн нэг болжээ.

Энэ төрлийн зургуудыг хийхийн тулд мэргэжлийн зураг засварлагч байх шаардлагагүй. ChatGPT, Grok Imagine, Gemini болон бусад AI зураг үүсгэгч платформд зөвхөн тохирох промптоо оруулахад л хангалттай.

AI дүрслэлийн платформ SeaArt AI саяхан " AI зураг болон супер баатрын дүр бүтээх Spider-Man-ийн 24 промпт" ("24 SpiderMan Prompts for Viral AI Photos and Superhero Scenes") нэртэй нийтлэлээ нийтэлжээ. Уг нийтлэлд Spider-Man хэв маягийн олон төрлийн зураг бүтээхэд ашиглаж болох 24 өөр промптыг багтаасан бөгөөд бид туршиж үзэхэд хамгийн сонирхолтой тавыг нь онцлон хүргэж байна.

  1. Хотын дээвэр дээрх Spider-Man

Хамгийн түгээмэл бөгөөд бодит мэт харагддаг хувилбар. AI таны царайг хадгалан Spider-Man-ы улаан, цэнхэр хувцастайгаар Нью-Йорк хотын өндөр барилгын орой дээр байрлуулна.

Prompt

Turn the person into a Spider-Man-inspired hero sitting on a rooftop ledge at sunset, red and blue suit, mask held in one hand, backpack beside them, New York-style skyline in the background, warm cinematic light, thoughtful expression, preserve the face clearly.

      2. Шөнийн хотын хамгаалагч

Бороотой шөнө, неон гэрэлтэй хотын дунд Spider-Man болж харагдахыг хүсвэл энэ промптыг ашиглаж болно. Илүү киноны кадр шиг уур амьсгалтай зураг үүсдэг.

Prompt

A close cinematic portrait of Spider-Man in the rain, holding his mask in one hand, wet hair, tired eyes, red and blue suit darkened by rain, blurred city lights behind him, quiet lonely superhero mood, realistic emotional movie still.

      3. Аалзны тор шидэж буй агшин

Комик киноноос гарсан мэт хөдөлгөөнтэй зураг хийхэд тохиромжтой.

Prompt

Spider-Man swinging between tall New York skyscrapers at golden hour, red and blue suit, one arm shooting web forward, body stretched in a dynamic arc, traffic far below, glass buildings reflecting sunset, cinematic motion blur, energetic superhero action photo. 

     4. Queens-ийн гудамж дахь энгийн Spider-Man

Spider-Man-ийг зөвхөн том тулаан, өндөр барилгуудын дунд бус, өдөр тутмын амьдралтай ойр байдлаар дүрслэхийг хүсвэл энэ промпт тохиромжтой. AI нь таныг Нью-Йорк хотын Queens дүүргийн гудамжинд, булангийн жижиг дэлгүүрийн дэргэд зогсож буй энгийн атлаа баатарлаг дүрээр бүтээнэ.

Prompt

A grounded Spider-Man portrait on a Queens street, hero standing beside a corner store, backpack over one shoulder, mask in hand, red and blue suit slightly worn, neighborhood kids looking at him in the background, warm sunset light, friendly local superhero atmosphere.

5. Комик номын нүүр зураг

Өөрийгөө Marvel-ийн шинэ комик номын нүүрэн дээр гарч буй баатар мэт болгож болно.

Prompt

A cinematic Spider-Man: Brand New Day inspired poster, Spider-Man standing alone on a rooftop at sunrise, red and blue suit glowing in warm light, New York skyline behind him, mask in hand, hopeful new beginning mood, clean movie poster composition, bold title text reading "Brand New Day". 

Илүү бодит зураг гаргах зөвлөгөө

Промптынхаа төгсгөлд дараах үгсийг нэмбэл AI илүү чанартай зураг бүтээх магадлал өндөр байдаг.

Ultra realistic. Cinematic lighting, 8K, Highly detailed, Keep my face unchanged, Movie quality

Зөвхөн нэг зураг байхад л AI таныг хэдхэн секундын дотор супер баатар болгон хувиргаж чадна. Хэрэв Spider-Man таны сонголт биш бол SeaArt AI-ийн дээрх нийтлэлээс өөр олон Spider-Man дүр, байрлал, тулааны сцен бүхий нийт 24 промптыг үзэж, өөрийн хүссэн хэв маягаар туршиж үзэх боломжтой.

Эх сурвалж: https://www.seaart.ai/blog/spiderman-prompts?utm_source=chatgpt.com

#AI #промпт