

Эрх чөлөө бол хүний эрхийн дараа ордог хүний амьдралын хамгийн үнэ цэнтэй үнэт зүйл. Хүн бүр л дуу хоолойгоо илэрхийлж, хүссэн шашнаа шүтэж, бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн эрх чөлөөтэй улсад амьдрахыг хүсдэг байх.
Маш удаан хугацааны турш АНУ нь дэлхийн хамгийн эрх чөлөөтэй улс хэмээн тооцогддог байлаа. Гэсэн ч цаг хугацааны аясад өөр бусад улс орнууд иргэддээ олгож буй хувийн болон эдийн засгийн эрх чөлөөнийхөө ачаар АНУ-аас ч илүү чөлөөт болсон.
Ингээд ард иргэддээ эрх чөлөөг хамгийн сайн олгож чаддаг улсуудыг танилцуулъя.
10. 91 оноогоор Бахамын арлууд, Сент-Винсент, Гренадин, Литва, Тайван

Дэлхийн хамгийн эрх чөлөөтэй орнуудын жагсаалтын аравт Карибын тэнгисийн болон Хойд Европ, Зүүн Азийн орнууд багтжээ.
Хэдийгээр Бахам болон Литва гэх мэт улсуудад авлигал тодорхой хэмжээгээр байдаг боловч эдгээр нь хэвлэн нийтлэх эрх чөлөө, академик эрх чөлөөг Үндсэн хуулиараа хамгаалсан байдал, ардчиллын мөн чанарын хөгжил зэргээс шалтгаалан өндөр оноог авсан байна.
9. 92 оноогоор Сент-Люси, Палау, Кирибати, Маршаллын арлууд

Сонирхолтой нь 9-р байранд орсон бүх улс арлын орнууд бөгөөд Сент Люси Карибын тэнгист, бусад гурав нь Номхон далайн өмнөд хэсэгт байрладаг.
Эдгээр улсуудыг хэвлэлийн эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, мөн улс төрийн өндөр түвшний эрх чөлөөтэй байдлыг онцлон сайшаажээ.
8. 93 оноогоор Микронези

Микронези улс 93 оноотойгоор жагсаалтын 08-р байранд дангаар оржээ. Тус улс нь шашин шүтэх эрх чөлөөг дээдэлдэг бөгөөд иргэдийн дуу хоолойг боомилдоггүй харин ч тэднийг эвлэлдэн нэгдэхийг дэмждэг, академик эрх чөлөөг хамгаалдаг, үйлдвэрчний эвлэл байгуулах бүрэн боломжтой, хүйсийн тэгш эрхийг хангахын төлөө ажилладаг тул ийнхүү өндөр оноог авах болсон байна.
7. 94 оноогоор Чех, Чили, Испани, Тувалу
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!