
Өнгөрсөн зун нээлтээ хийсэн “Superman” кино үзэгчдийг хоёр хэсэги хуваасан бүтээл болсон. Зарим нь өндрөөр үнэлсэн бол зарим нь сэтгэл дундуур үлдсэн. Кино комиксын өнгө аяс, уур амьсгалыг дэлгэцэнд амжилттай буулгасан ч хэтэрхий олон санааг нэг дор багтаахыг оролдсоноос болж эмх замбараагүй санагдсан гэх шүүмжлэл дагуулж байлаа.
Гэтэл дахин 2026 оны саяхан нээлтээ хийсэн “Supergirl” кино үзэгчдийн хүлээлтэд нийцэж чадсангүй. Superman-ий үеэл эгчийн сансрын аяллын тухай өгүүлэх комиксоос сэдэвлэсэн тус бүтээл Хойд Америкийн 3,600 театрт ердөө 38 сая ам.доллар, олон улсын нийт кино зах зээлээс 68 сая ам.долларын орлого олсон нь урам хугалсан үзүүлэлт боллоо.
Амралтын өдрүүд эхлэхийн өмнө Warner Bros. болон DC Studios уг киног дотоодын зах зээлээс 50-55 сая ам.доллар олж эхэлнэ хэмээн тооцоолж байсан байна.

Кино шүүмжлэгчид “Supergirl кинонд дуртай байсангүй. Тиймдээ ч Rotten Tomatoes дээр ердөө 56%-ийн үнэлгээ авсан бол үзэгчдийн сэтгэгдэл CinemaScore-ийн санал асуулгаар “B-” буюу дундаж үнэлгээтэй байна. Энэхүү 170 сая ам.долларын төсөвтэй том блокбастер бүтээл амжилтгүй нээлт хийсэн хэд хэдэн гол шалтгааныг кино шинжээчид дараах байдлаар тайлбарлаж байна.
Зуны кино улирал бол Холливудын хамгийн том өрсөлдөөнтэй үе байдаг байна. Яг одоо театруудыг байлдан дагуулж, бүх насныхныг татаж байгаа “Toy Story 5” кинотой зэрэгцэн гарсан нь үзэгчдийн урсгалыг хаах гол шалтгаан болжээ.
Дүрийн танигдсан байдал хангалттай байсангүй: Хүмүүс Superman-ийг маш сайн мэдэх ч түүний үеэл Кара Зор-Эл буюу Supergirl нь олон нийтийн дунд тийм ч их алдартай дүр биш юм. Тийм учраас зөвхөн комик сонирхогч фэнүүд л театрыг зорих хандлагатай байгаа тул өргөн массыг татаж чадаагүй байна.

Супер баатруудын киноноос уйдсан хандлага: Сүүлийн жилүүдэд үзэгчид жил бүр олноороо гардаг утга ижил, нэгэн хэвийн супер баатруудын киноноос бага зэрэг залхах хандлагатай болоод байгаа юм. Өмнөх “Superman” кино шинэ өнгө төрхөөр гарч ирж чадсан ч “Supergirl” тэрхүү эрч хүчийг үргэлжлүүлж чадсангүй.
Ерөнхийдөө дүрийн нэр хүнд сул, киноны найруулга болон зохиол тааруу, дээрээс нь "Toy Story 5" кинотой зэрэгцэн гарч байгаа учир уг бүтээлийг бокс оффист унахад хүргэсэн гол хүчин зүйлүүд болоод байна.
Эх сурвалж: Varieties
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!