Элсэлтийн шалгалтад дараах зүйлсийг авч орох хориотой


А.Номин | YOLO.MN
ӨЧИГДӨР

2026 оны элсэлтийн шалгалт өнөөдрөөс эхэллээ. Элсэлтийн шалгалтад гар утас, ном, дэвтэр, чихэвч, компьютер, таблет, ухаалаг цаг, тооны машин, ноорог цаас, дуу хураагч, үзгэн болон тосон бал, толь бичиг, томьёоны хураангуй зэрэг хууран мэхлэх зорилготой, бусдад саад болох эд зүйлс авч орохыг хориглоно.

Иймд та бүхэн өөрийн хувийн эд зүйлсээ гэр бүл, найз нөхөд, ойр дотно хүмүүстээ үлдээж орохыг Боловсолын үнэлгээний төвөөс зөвлөлөө. 

Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, бусдад тусалсан, доорр заасан хориглох зүйлсийг авч орсон, ашигласан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгохыг анхаарна уу. 

#ЭШ