
Маргаашаас Элсэлтийн шалгалт эхэлнэ. Олон сарын турш бэлтгэсэн мэдлэгээ харуулах мөч ойртож байгаа ч энэ үед хамгийн их гардаг алдаа нь сандрал байдаг. Зарим сурагч шөнөжин давтаж, зарим нь "Би юу ч мэдэхгүй юм шиг байна" гэж өөртөө эргэлздэг.
Гэвч сэтгэл судлал болон боловсролын чиглэлийн судалгаанууд шалгалтын өмнөх өдөр юу хийх, юу хийхгүй байх талаар нэлээд тодорхой зөвлөгөө өгдөг байна.
Шинэ зүйл цээжлэх гэж бүү яар
Шалгалтын өмнөх өдөр их хэмжээний шинэ мэдээлэл цээжлэх нь төдийлөн үр дүнтэй биш. Харин өмнө нь үзсэн зүйлээ товчхон сэргээж харах нь илүү ашигтай байдаг аж.
Өнөөдөр:
Харин шинэ бүлэг эхлүүлэх, бүх номоо дахин эхнээс нь унших гэж оролдох хэрэггүй.

"Би мартчихсан юм биш биз?" гэдэг мэдрэмж хэвийн
Шалгалтын өмнөх өдөр юу ч санахгүй байгаа мэт санагдах үе бараг бүх хүнд тохиолддог. Сэтгэл судлаачид үүнийг шалгалтын өмнөх түгшүүртэй холбоотой хэвийн үзэгдэл гэж тайлбарладаг.
Өөрөөр хэлбэл та мэдлэгээ алдсан гэсэн үг биш. Харин тархи бага зэрэг стресстэй байгаа учраас мэдээллээ түр хугацаанд гаргаж ирэхэд хүндрэлтэй байгаа хэрэг юм. Асуултаа харах үед олон зүйл автоматаар санаанд орж ирдэг гэдгийг санаарай.
Шөнийн нойр бол хамгийн сайн давтлага
Олон улсын судалгаануудын дүнгээс харахад хангалттай нойр авсан сурагчдын анхаарал төвлөрөл, ой тогтоолт, асуудал шийдвэрлэх чадвар илүү байдаг байна.
Тиймээс өнөөдөр:
Харин шөнөжин сууж давтах нь маргаашийн гүйцэтгэлийг бууруулах эрсдэлтэй.

Сандарвал амьсгалаа удирд
Шалгалтын танхимд орохын өмнө гар чичрэх, зүрх хурдан цохилох, ам хатах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Энэ нь аюултай зүйл биш бөгөөд биеийн хэвийн хариу үйлдэл юм.
Тайвшрахын тулд дараах аргыг туршаарай.
Ингэснээр зүрхний цохилт тогтворжиж, анхаарал төвлөрөхөд тусалдаг.
Өөртөө итгэх хамгийн энгийн дасгал
Шалгалтын өмнө цаасан дээр "Би энэ шалгалтад хэрхэн бэлдсэн бэ?" гэж бичээд хариулаарай.
Магадгүй та:
Туршилтын шалгалт өгсөн
байж болно.
Өөрийн хийсэн хүчин чармайлтыг эргэн харах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг болохыг судалгаанууд харуулжээ.
Шалгалтын өглөө юу авч явах вэ?
Элсэлтийн ерөнхий шалгалтад орохын өмнө шаардлагатай зүйлсээ урьд орой нь бэлдээрэй. Шалгалтын байранд ирэхдээ дараах материалуудыг заавал бүрдүүлсэн байна.
Шалгалтын төвөө өнөөдөр заавал шалгаарай
Олон сурагчид шалгалтад хангалттай бэлдсэн мөртлөө шалгалтын төвөө урьдчилан судлаагүйгээс болж өглөө нь сандарч эхэлдэг. Тиймээс өнөөдөр шалгалтын хуваарь болон төвийнхөө байршлыг дахин нягталж, гэрээсээ хэрхэн очихоо төлөвлөөрэй. Хэрэв нийтийн тээврээр явах бол ямар чиглэлийн автобусанд суух, хэдэн минут зарцуулахыг урьдчилан харах нь зүйтэй. Харин хувийн унаа эсвэл такси ашиглах бол тухайн цагийн хөдөлгөөнийг тооцоолж, нөөц хугацаа төлөвлөх хэрэгтэй.

Нэг асуулт дээр битгий гац
Өндөр оноо авдаг сурагчид бүх асуултын хариуг шууд мэддэгтээ биш, харин хугацаагаа зөв удирддагтаа давуу байдаг.
Хэрэв нэг асуулт дээр удаан бодоод шийдэл олдохгүй байвал түр алгасаад дараагийн асуулт руу шилжээрэй. Мэддэг асуултуудаа эхэлж хийснээр оноогоо баталгаажуулж, өөртөө итгэх итгэлээ хадгалж чадна.
Эцэст нь...
ЭЕШ бол таны үнэ цэнийг тодорхойлох шалгалт биш. Харин өнөөдрийг хүртэл сурч мэдсэн зүйлээ харуулах боломж юм.
Олон сарын хөдөлмөр аль хэдийн хийгдсэн. Харин одоо үлдсэн хамгийн чухал зүйл бол тайван байж, өөртөө итгэн, чаддаг бүхнээ гаргах.
Маргааш шалгалт өгөх бүх төгсөгчдөдөө амжилт хүсье.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!