Дуучин Dua Lipa болон жүжигчин Callum Turner нарын хуримын сонин хачин


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Поп ертөнцийн супер од Dua Lipa болон Британийн авьяаслаг жүжигчин Callum Turner нар албан ёсоор гэрлэж, гэр бүл болжээ. Хосууд тавдугаар сарын 31-ний ням гарагт Лондоны "Old Marylebone Town Hall"-д маш нууцхан байдлаар гэрлэлтээ бүртгүүлсэн ба хуримын албан ёсны бүртгэлийн үеэр уран бүтээлч бүсгүй "Schiaparelli" брэндийн тусгайлан урласан кутюр цагаан хослолоор гоёжээ. Гэхдээ энэхүү даруухан ёслол нь ердөө эхлэл байсан бөгөөд тэд хуримын гол баяраа Сицили арал дээр нүсэр тэмдэглэсэн байна.

Тэд яг хэн бэ?

Dua Lipa (30 настай): Грэммийн шагналт, өдгөө дэлхийн поп хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй Албани гаралтай Британи дуучин. "Levitating", "Don't Start Now" зэрэг хит дуунуудаараа танигдсан тэрээр орчин үеийн залуусын загварын гол айкон төдийгүй дэлхийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг билээ.

Callum Turner (36 настай): Холливудын чадварлаг, нэр хүндтэй Британи жүжигчин. Тэрээр залуусын хайртай "Fantastic Beasts" киноны Тесей Скамандерын дүр болон "Masters of the Air", "Eternity" зэрэг бүтээлүүдээрээ алдартай. Түүнчлэн түүнийг дараагийн "Жеймс Бонд"-ын дүрд тоглох хамгийн өндөр магадлалтай жүжигчнээр нэрлээд байгаа юм.

Тэдний харилцаа 2024 оны 1 дүгээр сараас эхэлсэн түүхтэй. Callum Turner-ийн тоглосон "Masters of the Air" цувралын нээлтийн дараах үдэшлэг дээр тэд анх хамтдаа бүжиглэж байгаад папарацциудын дуранд өртөж, харилцаа нь ил болж байв.

Тэдний хайрын түүх

Тэдний харилцааг улам ч романтик болгодог, яг л кино шиг нэгэн сонирхолтой түүхийг Dua Lipa саяхан өгсөн ярилцлагадаа дэлгэжээ. Тэрээр Callum Turner-тэй анх Лондонгийн "The River Cafe" ресторанд, тус газрын хамтран үүсгэн байгуулагч Рут Рожерсын танилцуулснаар уулзаж байж. Үүнээс жилийн дараа Лос-Анжелест өөрийн найз, яруу найрагч Mustafa the Poet-тэй оройн хоол идэж байхдаа түүнийг дахин олж хараад, дотроо "Өнөөх 'The River Cafe'-ийн үнэхээр дур булаам залуу байна шүү дээ" гэж бодсон гэдэг. Ингээд уулзах үедээ номонд хорхойтой Dua Lipa тэднийг хоёулаа нэгэн зэрэг Хернан Диазын Пулитцерийн шагналт "Trust" / Hernan Diaz’s Trust / романыг уншиж байгааг олж мэдсэн бөгөөд энэхүү гэнэтийн тохиолдол тэднийг холбох гол гүүр болжээ.

Сицилийн 3 өдрийн тансаг баяр

Хуримын дараа хосууд Италийн Сицили арал руу ниссэн бөгөөд Палермо болон ойр орчмын газруудад 3 өдрийн турш үргэлжлэх хуримын баяр зохион байгуулахаар төлөвлөсөн байжээ. Сонирхолтой нь, Сицили бол тэдний хувьд шинэ газар биш. Тэд 2025 оны зун энд хамт амарч байсан бөгөөд орон нутгийн амттан болох рикотта кремтэй канноли амсаж, Палермогийн хөлбөмбөгийн багийн ягаан өмсгөлтэй зургаа хүртэл нийтэлж байжээ. Энэ бүхэн нь Сицилийг тэдний хувьд онцгой дурсамжтай газар болгосон байна.

Тансаг хуримын боломжит байршлууд

Хуримын гол үйл ажиллагаанууд Палермо мужийн Багериа дахь түүхэн Villa Valguarnera харшид болох магадлалтай гэж хэвлэлүүд онцолж байна.

1712 онд баригдсан энэ барокко хэв маягийн сүрлэг ордон нь толгодын орой дээр байрладаг бөгөөд Палермо болон Cefalù-гийн булангуудыг тольдон харах үзэсгэлэнт цэцэрлэгтэй гэдгээрээ алдартай.

Өдгөө уг харш нь Валгуарнерагийн гүнжийн гэр бүлийн өмч хэвээр байгаа бөгөөд өндөр зэрэглэлийн арга хэмжээ, ёслолуудыг хүлээн авах боломжтой хэмээн мэдээлэгддэг.

Тэдний хуримын гэрэл зургууд:








#celebrity