
Ихэнх хүмүүсийн хүүхэд байхдаа өдөр болгон сүү уувал өндөр болдог хэмээх амны уншлага болсон үгийг сонсож өссөн байх. Гэсэн ч шинжлэх ухааны мэдлэг, хоол тэжээлийн салбарын ололт амжилт болон хүн төрөлхтний хөгжлийг даган “сүү уух” болон “сүүний эрүүл мэндэд гүйцэтгэх үүрэг”-ийн талаарх ойлголт тасралтгүй өөрчлөгдсөөр ирсэн. Сүүг зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан бүтээгдэхүүн гэж үзэхээ больсон бөгөөд нас насанд тохирсон зөв байдлаар хэрэглэж чадвал хүн бүрд үр шимээ өгдөг ач тустай бүтээгдэхүүн билээ.
Сүү бол хөхтөн амьтдын үр төлийг тэжээхийн тулд байгалиас өгөгдсөн хүнс юм. Нярай хүүхдүүд амьдралынхаа эхэн үед шаардлагатай шим тэжээлээ хөхний сүүнээс дамжуулан авдаг. Харин эртний хүмүүсийн хувьд хөхнөөс гарсныхаа дараа өөр бусад амьтдын сүүг уух нь тийм ч түгээмэл явдал биш байжээ. Учир нь хүүхэд хөхнөөс гармагц хүний бие махбод сүүнд агуулагддаг чихэр болох лактозыг задалж боловсруулах үүрэгтэй лактаза ферментийн ялгарлыг бууруулдаг байна. Үүнээс болоод маш олон насанд хүрэгчид сүү уусны дараа суулгах эсвэл гэдэс дүүрэх зэрэг сөрөг шинж тэмдгүүдтэй тулгардаг.

Хүн төрөлхтөн одоогоос 8,000-10,000 жилийн өмнө неолитын үе буюу амьтдыг гаршуулж эхэлсэн үеэс л малын сүүг хүнсэндээ хэрэглэх болсон. Энэхүү уламжлал нь Месопотами болон Төвөдийн соёл иргэншил зэрэг эртний түүхийн өлгий нутгуудаас эхэлж, улмаар Европ, Африк, Ойрх Дорнод, Өмнөд Азийн орнуудад түгэн дэлгэрчээ.
Эхэн үедээ хүмүүс сүүг голчлон бяслаг, тараг зэргийг хийхэд ашигладаг байв. Ийнхүү сүүг хөрөнгөөр исгэх нь хүнсийг удаан хадгалах боломжийг олгохоос гадна сүүнд агуулагддаг лактосын хэмжээг бууруулдаг байсан тул насанд хүрэгчид цагаан идээг боловсруулахад хамаагүй амар болгодог байна.

Цаг хугацааны эрхэнд эдгээр сүүг олон үеэрээ хэрэглэж заншсан бүс нутгийн иргэд насан туршдаа лактозыг боловсруулах чадвартай болох генетикийн хувьсалд оржээ. Энэ хувьсал нь малын гаралтай сүүг хүний өдөр тутмын хоолны хэрэглээний нэг болгосон чухал эргэлтийн цэг байсан юм. Хожим нь, ялангуяа сүүг ариутгах арга технологи хөгжсөнөөр сүү нь орчин үеийн нийгмийн үндсэн гол хоол хүнсний нэг болсон билээ.
Сүүг голчлон хүүхэд, өсвөр насныхны хэрэглээ гэж үзэх болсон үзэл 20-р зууны эхэн үеэс эхлэлтэй. Тухайн үед маш олон улсын хүүхэд багачууд хоол тэжээлийн дутагдалд орж байсан тул хөгжингүй орнууд болох АНУ, Их Британи зэргүүд хүүхдүүдийг сүү уухыг уриалсан кампанит ажлуудыг идэвхтэйгээр өрнүүлсэн байдаг.

Үнээний сүү нь хүүхдийн өсөлтийг дэмжиж, булчин, ясыг чийрэгжүүлэхэд тусалдаг уураг, витамин, эрдэс бодисыг өөртөө маш их хэмжээгээр агуулдаг. Мөн сүүн дэх кальци нь
хүүхдийг өндөр болоход тусалж, хожим өтөлсөн хойно нь яс сийрэгжих өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг гэдгээрээ алдартай.
Хэдийгээр сүү нь хүүхдүүд болон өсвөр насныханд хамгийн их ашиг тустай ч сүүнд агуулагдах эрдэс бодис нь бүхий л насны хүмүүст эрүүл мэндийн эерэг өөрчлөлтүүдийг авчирдаг. Хамгийн чухал нь ямар төрлийн сүүг хэдэн насандаа уух вэ гэдгийг мэдэх юм.
1. Нярай (0-12 сар)

Нярай хүүхдүүд голчлон эхийн сүүгээр хооллох ёстой. Учир нь эхийн сүүнд зөвхөн түүнд л агуулагдаж байдаг шим тэжээл болон, дархлааны бүрэлдэхүүн хэсгүүдийг авч болдог. Мөн дөнгөж л хөгжиж эхэлж буй нярай хүүхдийн хоол боловсруулах системд хамгийн тохиромжтой нь эхийн сүү байдаг аж.
Хүүхэд төрөөд эхний зургаан сарын хугацаанд тувт хөхөөр хооллох хэрэгтэй. Үүний дараачаас нэмэлт бүтээгдэхүүнүүдийг бага багаар уусган оруулж болно. Хүүхдийг нялх үед нь үнээний сүү болон нэмэлт тэжээл өгөх нь нярайд хоол боловсруулах эрхтний асуудал үүсгэх магадлалтай.
-142945-2144066408.jpeg)
2. Хүүхэд нас (1-12 нас)

Энэ үед хүний бие асар хурдацтай өсөж байдаг. Сүүнд агуулагдах шим тэжээл хүүхдийн булчин, яс болон тархины хөгжилд маш чухал үүргийг гүйцэтгэдэг байна.
Энэ насны хүүхдүүд үнээний сүүг уух нь хамгийн тохиромжтой. Гэхдээ ямар ч элсэн чихэр, сахрын нэмэлтгүй сүүг уух нь зохимжтой. Дэлгүүрт олноороо өрөөстэй байдаг гүзээлзгэнэ, гадил, шоколад, ваниль зэргийн хольцтой сүүнүүд хүүхдийн эрүүл мэндэд тийм ч сайнаар нөлөөлөхгүй л болов уу.
Тиймээс энгийн, хольцгүй, цэвэр сүүг хүүхдэд өдөрт 1-2 аяга сүү уухыг зөвлөдөг. Мөн сүүний оронд тараг, өрөм, бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүнүүдийг орлуулж болно.
3. Өсвөр нас (13-19 нас)

-143111-1770477107.jpeg)
Өсвөр насанд булчин болон яс хөгжихөөс гадна нэмээд гормоны өөрчлөлт явагдаж байдаг. Үнээний сүүнээс авах уураг нь өсөлтийн дааврын үйл ажиллагааг дэмжиж, сахрыг энерги болгон задлахад тусалдаг инсулины зохицуулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Гэхдээ өсвөр насныхан өөх тосны хэрэглээндээ анхаарах шаардлагатай бөгөөд энэ насныханд тослог багатай сүү хамгийн зөв сонголт юм. Үүнээс гадна өсвөрийнхөн, ялангуяа азийн хүн амын дунд сүүн дэх лактозыг бие махбод нь боловсруулж чадахаа болих шинж
ажиглагддаг. Өнөө үед лактозгүй сүү худалдаанд өргөнөөр гарах болсон тул үхрийн сүүг үргэлжлүүлэн хэрэглэх хүсэлтэй хүмүүсийн хувьд өөр нэгэн таатай сонголт болж байна.
4. Насанд хүрэгчид

Бие махбод бүрэн өсөж гүйцсэний дараа кальци нь өндөрт нөлөөлөхөө болих ч ясны нягтралыг хадгалах, цагаасаа өмнө яс сийрэгжихээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй.
Уураг нь биеийн үйл ажиллагааг хэвийн байлгах, элэгдэж гэмтсэн эд эсийг нөхөн сэргээх, өдөр тутмын амьдралын эрч хүчийг хангахад хүний биеийн өдөр бүр авч байх ёстой нэн шаардлагатай шим тэжээл хэвээр байна. Иймд сүү болон цагаан идээ нь өдөр тутмын хоол хүнснээс дутагдаж болох шим тэжээлийг үр дүнтэйгээр нөхөхөд тусалдаг.
 on X-143226-539104871.jpeg)
Гэхдээ өөх тос болон чихрийн хэрэглээг хянах, мөн хувь хүний хоол боловсруулах эрхтний онцлогийг харгалзан үзэх нь чухал. Лактозгүй сүүнээс гадна ургамлын гаралтай орлуулах сүүний нэр төрлүүд сүүлийн үед маш их үйлдвэрлэгдэх болсон. Гэсэн хэдий ч ургамлын гаралтай сүү нь шим тэжээлийн хувьд үнээний сүүг бүрэн гүйцэт орлож чаддаггүй.
5. Ахмад настнууд

Өндөр настай хүмүүсийн хувьд өдөрт авдаг өөх болон элсэн чихрийн хэрэглээг хамгийн болгоомжтойгоор тааруулж хэрэглэх нь чухал байдаг. Хэрвээ энэ насанд сүү хэрэглэхээр бол өөх тослог багатай сүү уухыг зөвлөж байна.
Сүүнд агуулагдах кальци болон протен нь үе мөчний өвчнөөс сэргийлж булчингийн массыг тогтвортой хадгалахад тусалдаг. Булчингийн массыг бат бөх байлгах нь ахмад настнуудын дунд унах, бэртэх эрсдэлийг бууруулахад тустай бөгөөд энэ нь тэдний эрүүл мэнд болон бие даан амьдрах чадварыг хадгалах чухал хүчин зүйл болдог.
Эх сурвалж: Rimping
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!