“Миний нутгийн уур амьсгал: Өнөөдөр ба Ирээдүй” эссэ бичлэгийн уралдаан зарлажээ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Хэнтий аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас эссэ бичлэгийн уралдааныг зарлалаа. Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн хэмжээнд болон миний амьдарч байгаа нутагт хэрхэн илэрч харагдаж байгааг судалж, учир шалтгаан, үр дагавар, цаашдын чиг хандлагын талаар ойлголтыг нэмэгдүүлэх, хэрхэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх нь уралдааны зорилго юм.

Хамрах хүрээ:
Онон-Балжийн БЦГ-ын орчны бүсийн сумд болох Хэнтий аймгийн Дадад, Норовлин, Биндэр, Баян-Адрага, Дорнод аймгийн Баян-Уул сумдын ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчид

Тавигдах шаардлага:

  • Үгийн тоог 800 үгэнд багтааж гар бичмэл болон цахим хэлбэрээр ирүүлэх
  • Орон нутгийн бодит ажиглалтыг ахмад хүмүүс, гэр бүл, багш, байгаль хамгаалагч, цаг уурын мэдээллээс сонссон мэдсэн зүйлсээ тусгаж болно.
  • Эссэ-д Миний нутагт гэсэн байдлаар өөрийн санал, шийдэл, уриалгыг заавал оруулсан байх
  • Бусдын бүтээлийн хуулбарлаагүй байх, өөрийн санааг илэрхийлэх
  • Эссэний эхэнд овог нэр, сум, сургууль, анги, холбогдох багшийн нэр, утасны дугаар, өөрийн утасны дугаарыг оруулна.

Шалгаруулах журам:

Уралдааныг 12-14 нас, 15-17 насны ангиллаар 1,2,3 дугаар байр шалгаруулна.
Сэдэвтэй нийцсэн байдал, уур амьсгалын өөрчлөлтийн ойлголтыг зөв тусгасан байдал, миний нутагт буюу орон нутгийн ажиглалт, хүүхдийн өөрийн бодол бүтээлч санаа, шийдэл оруулсан эсэх, найруулга, ойлгомжтой байдал, эх сурвалж, бусдын санааг зөв ашигласан байдал зэргийг харгалзан үзнэ. 

Урамшуулал /Ангилал тус бүрд/:

  • 1 дүгээр байр: Өргөмжлөл, 200.000 төгрөгийн үнэ бүхий зүйл
  • 2 дугаар байр: Өргөмжлөл, 150.000 төгрөгийн үнэ бүхий зүйл
  • 3 дугаар байр: Өргөмжлөл, 100.000 төгрөгийн үнэ бүхий зүйл
  • Тусгай байр: 5 сум бүрээс 1 сурагч
  • Идэвхтэй оролцсон сургууль/багш: Талархал, дурсгалын зүйл

Уралдааны материал хүлээн авах хугацаа:

  • Хугацаа: 2026.05.26–06.15
  • Хүлээн авах хаяг: technology.tsaguur@gmail.com 

#эсээ бичлэгийн уралдаан