BIGBANG-ийн Taeyang “QUINTESSENCE” цомгоороо борлуулалтын дээд амжилтаа гурав дахин ахиуллаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Өнгөрсөн долоо хоногт Taeyang удаан хүлээлгэсэн соло эргэн ирэлтээ хийж, тавдугаар сарын 18-нд шинэ QUINTESSENCE цомог болон гол дуу болох LIVE FAST DIE SLOW-оо гаргасан юм.

Цомог худалдаанд гарсан эхний өдрөө л 26,000 гаруй хувь борлогдож, түүний 2023 онд гаргасан Down to Earth EP цомгийн тогтоосон эхний долоо хоногийн борлуулалтын өмнөх дээд амжилт болох 16,427 хувийг даван гарчээ.

Өөрөөр хэлбэл, өмнөх рекордоо ердөө ганцхан өдрийн дотор эвдсэн байна.

Харин Hanteo Chart-ийн мэдээлснээр, “QUINTESSENCE” цомог гарснаас хойших эхний долоо хоногт (5-р сарын 18-наас 24-ний хооронд) нийт 56,985 хувь борлогджээ.

Энэ нь Taeyang-ийн өмнөх эхний долоо хоногийн борлуулалтын дээд амжилтыг гурав дахин илүүгээр давсан үзүүлэлт юм.

 

#Taeyang #BIGBANG #QUINTESSENCE