

Азийн Физикийн Олимпиад (Asian Physics Olympiad – APhO 2026) 2026 оны 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тус олимпиадад дэлхийн 27 орны 211 сурагч оролцон, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг, хамт олон маань амжилттай оролцож, 7 сурагч шагналт байрт шалгарсан байна. Тухайлбал:
Хүрэл медаль
Тусгай байр
Амжилттай оролцсон
Багийн ахлагч, ажиглагчаар Г.Зоригт /ШУТИС-ийн багш, доктор/, П.Мөнхбаатар /МУИС-ийн багш, доктор/, Х.Балт-Эрдэнэ /ШУТИС-ийн багш, доктор/, М.Отгонбаатар /МУИС-ийн багш, Э.Гүндалай /Олонлог Эгзэ сургуулийн багш, Г.Батбаяр /МУИС-ийн оюутан/ нар ажиллалаа.
APhO 2026 олимпиадын хаалтын үйл ажиллагаанд Бүгд Найрамдах Солонгос Улсын Физикийн олимпиад зохион байгуулах хороо болон Физикийн нийгэмлэгийн урилгаар Монгол Улсын гавьяат багш, Улсын физикийн олимпиадын хорооны дарга М.Ганбат, НЕБ-ын 1 дүгээр сургуулийн захирал, Улсын физикийн олимпиадын хорооны нарийн бичгийн дарга Р.Энхбат, Улсын физикийн олимпиадын хорооны гишүүн, МУИС-ШУС-Байгалийн Ухааны Салбар сургуулийн захирал Доктор, дэд профессор Г.Мөнхбаяр нар төлөөлөгчөөр оролцлоо.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!