“Study in Kazakhstan” боловсролын үзэсгэлэнг зохион байгуулна


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Бүгд Найрамдах Казахстан Улс болон Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Казахстан улсад дээд боловсрол эзэмших боломжийг Монголын залууст танилцуулах зорилготой “Study in Kazakhstan” боловсролын үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. 

Өдөрлөгт ирснээр

Казакстан улсын шилдэг 20 их дээд сургуулийн төлөөлөл дараах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл хүргэнэ

  • Олон улсын диплом, хос мэргэжилтэй болох боломж
  • Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөр, оюутан солилцооны талаар мэдээлэл авах
  • Иргэний нисэх, Уул уурхай, Эрчим хүч, Архитехтур барилга, Боловсрол зэрэг чиглэлийн төлөөллүүд ирнэ

Хаана: Улаанбаатар хот, Corporate Hotel &Convention Centre;
Хэзээ: 2026 оны 05 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд

Казахстан улс нь Төв Азид боловсролын чанараараа тэргүүлэх улсын нэгт тооцогддог бөгөөд олон улсын магадлан итгэмжлэлтэй хөтөлбөрүүд, орчин үеийн боловсролын системийг хөгжүүлэн, шинжлэх ухаан, судалгааны салбарт онцгой анхаарч, дижитал технологийг идэвхтэй нэвтрүүлснээр дэлхийн түвшний чанартай боловсрол эзэмших сонирхолтой залуусын хувьд сонирхол татахуйц шинэ үүд хаалга болж байна.

#kazakhstan