Магистрын түвшний тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

JCI Монголын 17 салбарын нэг болох JCI Progress салбар байгууллага болон Монгол Улсын "Агро-сити" эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын алба нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн /KIST/, JCI Wonju салбар байгууллагатай хамтран Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарт бодит хувь нэмэр оруулах, Монгол Улсын “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн судалгааны хүрээлэнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор KISТ-ийн бүрэн тэтгэлгээр Бүгд Найрамдах Солонгос Улсын KIST School (UST)-д хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр 2026 оны 09 дүгээр сард эхлэх хичээлийн жилд нэг оюутныг сонгон шалгаруулж магистрын хөтөлбөрт хамруулна.

Жич: БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Суралцах чиглэл

  • Хүнсний биотехнологи
  • Иргэний болон байгаль орчны инженерчлэл
  • Биотехнологи

Тэтгэлгийн төрөл, хэмжээ

Сургалтын болон дотуур байрны төлбөр, сар бүр амьжиргааны тэтгэлэг ойролцоогоор 1,000,000 вон олгох нөхцөлтэй байна.

Тавигдах шаардлага

  • Эцэг, эх хоёулаа Монгол Улсын иргэн байх;
  • Дээрх чиглэлээр бакалаврын зэрэгтэй эсхүл 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар бакалаврын зэрэг хамгаалсан байх;
  • Бакалаврын дипломын голч дүн 3.0-аас дээш байх;
  • Суралцаж төгсөөд “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсэд ажиллах;
  • Гадаад хэлний мэдлэг IELTS-6, TOPIC-4, TOEIC-277, TOEFL-80 ба түүнээс дээш оноотой байх.

Анхаар: Зөвхөн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн, хүчинтэй хугацаатай хэлний шалгалтын оноог үнэлгээнд хамруулна. Хуурамч оноо өгсөн нь тогтоогдсон өргөдөл гаргагчийн өргөдөл, элсэлтийг цуцалж, UST-д дахин өргөдөл гаргахыг таван жилийн хугацаагаар хориглоно. Байгууллагын туршилтын хөтөлбөр,TOEIC,Байгууллагын шалгалтын хөтөлбөр, Duolingo English Test-ийн оноог хүлээн авахгүй. IELTS-ийн хувьд One Skill Retake (OSR) системээр авсан, оноог хүлээн зөвшөөрнө

Бүрдүүлэх материал

  • Бүрэн бөглөсөн анкет /ЭНД ДАРЖ татаж авна уу/
  • Элсэлтийн өргөдөл /маягтын дагуу/
  • Дагалдах захидал /маягтын дагуу/
  • Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн диплом дээд боловсролын удирдлага мэдээллийн цахим системд баталгаажсан байна. /80 болон түүнээс дээш суралцдаг болохыг батлах нотолгоо болно/
  • Иргэний үнэмлэх, паспортын хуулбар
  • Бакалаврын зэргийн хөтөлбөрийн хуулбар
  • Транскриптүүд нь CGPA (Хуримтлагдсан дүнгийн дундаж)-ийг харуулдаг.
  • CGPA харуулаагүй транскриптийг ч бас байршуулж болно
  • Гадаад хэлний шалгалтын оноо (албан ёсны)
  • Тодорхойлолт - 2 хүнээс / Reference letter- Мэргэжлийн хичээлийн удирдагч багш /
  • Суралцах төлөвлөгөө 2000 хүртэлх үгтэй
  • Гурван үеийн намтар
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт /И-монголиа системээс авсан/

Дээрх мэдээллийг зөвхөн монгол-солонгос эсхүл монгол-англи хэлээр бөглөнө. Мөн бүх бичиг баримтыг нэг PDF файл болгож progress@jcimongolia.mn хаягт илгээнэ. /agro_city@ulaanbaatar.mn хаягийг СС хийнэ үү./  

Өргөдөл гаргагчид эрдэм шинжилгээний ажил, патент, боловсролын туршлага, шагнал зэрэг өөрийн эрдмийн болон мэргэжлийн ур чадварын давуу талыг харуулсан нэмэлт баримт бичгийг ирүүлж болно.

Жич: Цахим шуудангаар илгээсэн бичиг баримтуудыг буцааж өгөхгүй ба худал эсхүл буруу бүрдүүлсэн, дагалдах захидал тодорхойлолтыг хиймэл оюун ухаан ашиглан бичсэн болон өөр хүнээр бичүүлсэн баримт бичиг нь таны өргөдлийг буцаах үндэслэл болно.

Сонгон шалгаруулалт

Материал хүлээж авах сүүлийн хугацаа 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл болохыг анхаарна уу. Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдах бөгөөд зөвхөн эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчид дараагийн шатны ярилцлагын цагийн талаарх мэдээллийг 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө цахим шуудангаар илгээнэ.

Үе шат

Суралцагчийн үүрэг

Суралцагчид нь Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулж, KIST болон суралцаж буй сургуулийн журам, холбогдох хууль дүрмийг биелүүлнэ. Суралцаж төгсөөд Монгол Улсад заавал буцаж ирэх ба “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсэд гэрээнд заасан хугацаанд тогтвортой ажиллана. Хэлний бэлтгэл сургалт болон үндсэн ангидаа хангалтгүй үнэлгээтэй суралцсан, эсхүл хууль, дүрэм зөрчсөн суралцагчийн суралцах эрхийг нь хасах, суралцсан хугацааны төлбөрийг нь нөхөн төлүүлэх хүртэл арга хэмжээ авна. 

#тэтгэлэг #мэдээ