

Зөвхөн сургуулийнхаа хүрээнд бус, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг Тогтвортой хөгжлийн зорилтуудтай (SDG) уялдуулан шийдвэрлэх зорилготой "Student Led 2026" төслийн уралдааны шилдгүүд тодорлоо.
СЭЗИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү төслийн уралдаанд энэ жил нийт 147 багийн 587 оюутан хүч үзсэнээс финалд ердөө 10 баг тунан үлдсэн юм.
Хэн, ямар төслөөр "байлдан дагуулав"?
Төслийн хэрэгжих боломж, инноваци болон Тогтвортой хөгжлийн зорилтод үзүүлэх нөлөөллөөрөө дараах багууд бусдыгаа манлайлан, мөнгөн шагналын эзэд боллоо.
Тэргүүн байр (5 сая төгрөг): МУИС-ийн Nano-Z баг.
Төсөл: “Nanobio Eco spray”

Дэд байр (3 сая төгрөг): СЭЗИС-ийн LEAD SDG баг.
Төсөл: “Ashblock”

Гутгаар байр (2 сая төгрөг): МГТИС-ийн GMIT Engineers баг.
Төсөл: “Parkly”

Мөн МУИС-ийн Solar, СЭЗИС-ийн Evergreen багийнхан тусгай байрт шалгарч, тус бүр 180,000 төгрөгийн үнэтэй онлайн сургалтын эрхээр шагнуулсан юм.
Мэргэжлийн менторшип ба дэмжлэг
Энэхүү уралдааны нэг онцлог нь оюутнууд зөвхөн өрсөлдөхөөс гадна салбарын мэргэжилтнүүдээс суралцсан явдал байлаа.
Финалын шатанд үлдсэн 10 багт Голомт банк болон PMI Mongolia Chapter-ийн 5 ментор бүтэн долоо хоногийн турш зөвлөгөө өгч, төслөө сайжруулахад нь тусалжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!