Манай шигшээ багууд тэмцээнээ дуусгав


Б.Эрдэнэчимэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

FIBA 3x3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт болж байна.

Монгол улсын эмэгтэй шигшээ баг шилдэг наймд үлдсэн амжилтаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээ өндөрлүүллээ. Эмэгтэй шигшээ баг тэмцээний шөвгийн наймын тоглолтоо Филиппиний шигшээ багийн эсрэг хийж, 12-15 харьцаагаар хожигджээ. 

Монгол улсын эрэгтэй шигшээ баг мөн шилдэг наймд үлдсэн амжилтаар  тэмцээнээ өндөрлүүллээ. Эрэгтэй шигшээ баг тэмцээний шөвгийн наймын тоглолтоо Японы шигшээ багийн эсрэг хийж 20-21 харьцаагаар хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн байна. 

#Сагсанбөмбөг #FIBA 3x3