McDonald's нь “K-Pop Demon Hunters”-тай хамтран Saja Boys болон HUNTR/X-c сэдэвлэсэн менюг гаргалаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

McDonald’s нь Netflix-ийн “K-Pop Demon Hunters” кинотой хамтран хамтын ажиллагаа эхлүүлж, Saja Boys болон HUNTR/X-аас сэдэвлэсэн менюг гаргалаа.

Saja Boys өглөөний хоол нь Spicy Saja маффин, hash brown болон жижиг ундаанаас бүрдэх бөгөөд хамтлагийн гал мэт хурц хүчтэй дүр төрхийг илэрхийлж байна.

Харин HUNTR/X хоол нь 10 ширхэг тахианы наггет, шарсан төмс, ундаа, мөн Ramyeon McShaker Fries, Hunter соус, Demon соус зэрэг Солонгос амтаас санаа авсан нэмэлтүүдийг багтаажээ.

Мөн энэ хамтын ажиллагааны хүрээнд шинэ амттан болох Derpy McFlurry-г танилцуулсан бөгөөд энэ амттан нь ванил зайрмаг дээр нэрс, popping pearls болон зэрлэг жимсний шүүс нэмсэн байна.

Эдгээр сетүүдийг худалдан авсан шүтэн бишрэгчид цуглуулгын зургийн карт болон “Derpy” гэх тусгай эрхийн карт авах боломжтой. Derpy карт нь QR код болон тусгай кодтой бөгөөд үүнийг уншуулж, McDonald’s апп-д оруулснаар тусгай зүйлсийг нээж үзэх авах боломжтой гэсэн үг.

Энэхүү урамшуулал гуравдугаар сарын 31-нд албан ёсоор эхэлнэ.

 

#McDonald’s #K-Pop Demon Hunters