Японд суралцахад чиглэл өгөх “ХАВРЫН МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2026”-г зохион байгуулна


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Монгол-Японы төв нь 2026 оны 4-р сарын 25-ны өдөр хавар төгсөх гэж буй ЕБС-ын ахлах ангийн сурагчид, оюутан залуустаа зориулан Японд суралцахад чиглэл өгөх, хувийн бэлтгэлээ хангахад нь дэмжлэг болох зорилгоор “ХАВРЫН МЭДЭЭЛЛИЙН ЯАРМАГ-2026”-г гурав дахь удаа зохион байгуулах гэж байна.

Тус мэдээллийн яармагийн үеэр Японы их дээд сургуулийн төлөөлөгчид цахимаар оролцон, сургуулийнхаа танилцуулгыг хийх бөгөөд та өөрийн сонирхсон сургуулийн танилцуулгыг сонсож, ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.

Яармагийн үеэр дараах үйл ажиллагаанууд явагдана.

  • Япон улсын засгийн газрын тэтгэлэгт шалгалтын талаарх танилцуулга, ганцаарчилсан зөвлөгөө авах.
  • Японд сурсан төгсөгчдөөс Япон улсад хэрхэн суралцах, амьдрах талаарх бодит туршлагыг сонсох, зөвлөгөө авах.
  • Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT), Япон улсад хувийн зардлаар суралцах шалгалт (EJU), төвийн япон хэлний сургалтын талаар зэрэг Японд суралцахтай холбоотой цогц мэдээллийг авах боломжтой.

ОРОЛЦОГЧ СУРГУУЛИУД:

  • Каназава их сургууль
  • Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль
  • Нагоя их сургууль
  • Риккёо их сургууль

ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД:

  • Япон улсын элчин сайдын яам
  • Монголын Япон хэлний багш нарын холбоо

Хаана: Монгол-Японы төвийн байранд
Хэзээ: 11:00-16:00 цаг

Яармаг үнэ төлбөргүй ба урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй.

#мэдээ