АРА ФЕСТИВАЛЬД “Physical Asia” баг болон Э.Лхагва-Очирын үзүүлбэрийг үзэх боломжтой


Э:Баярцэцэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Энэ зун болох “ARA” фестивалийн үеэр “Physical Asia” төслийн баг бүрэлдэхүүн болон олон улсад танигдсан Монгол уран бүтээлчид нэг дор цуглахаар боллоо. Нэвтрүүлгийн оролцогчид болон дэлхийн хэмжээний үзүүлбэрүүдийг Монголд үзэх боломж үзэгчдэд бүрдэж байна.

Э.Лхагва-Очирын үзүүлбэрийг Монголдоо үзэх боломжтой боллоо

Монгол Улсын Гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очирын үзүүлбэрийг үзэхийн тулд заавал ХБНГУ руу явах шаардлагагүй боллоо. Энэ зун “ARA” фестивалийн үеэр Монголд тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Тэрээр олон улсын циркийн тайзнаа тогтмол тоглодог бөгөөд энэ удаа Монголчууддаа зориулан тоглоно.

“Physical Asia” баг ба Эдди Уилламс Монголд ажиллана

Дэлхийн хүчний спортын тамирчин Эдди Уилламс “ARA” фестивалийн нүүр царайгаар ажиллахаар болжээ. Мөн “Physical Asia” төслийн баг Монголд ирж, олон улсын зах зээлд зориулсан контент бүтээхээр төлөвлөж байна.

Physical Asia нэвтрүүлэг аялал жуулчлалд эерэг нөлөө үзүүлж байна

“Tourism Week – 2026” үндэсний чуулганы үеэр “Спарк” агентлагийн гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн “Physical Asia” контентын нөлөө аялал жуулчлалд хэрхэн эерэг нөлөө үзүүлж буй талаар танилцууллаа. Тухайлбал: 

Жуулчдын сонирхол: МУ-ын Арслан Б.Орхонбаярын бэлтгэлийг үзэхээр Солонгос, Тайландын жуулчид урьдчилан зөвшөөрөл авч Монголд ирж байна.

Нийгмийн сүлжээний хандалт: Монголын тамирчдын нийгмийн сүлжээний дагагчдын тоо 10 мянгаас 500 мянга хүртэл өссөн нь олон улсын нөлөөлөгчидтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлжээ.

Эх сурвалж: Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо

#АРА ФЕСТИВАЛЬ #Physical Asia #Э.Лхагва-Очир