2PM-ийн гишүүн Taecyeon дөрөвдүгээр сард хуримаа хийнэ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Taecyeon-ийн агентлаг түүнийг энэ оны 4-р сард хуримлана гэсэн мэдээлэлд албан ёсоор тайлбар хийлээ.

Өнгөрсөн оны 11-р сарын 1-нд Taecyeon-ийн агентлаг 51K түүнийг удаан хугацаанд үерхэж буй найз бүсгүйтэйгээ хавар хуримаа хийхээр болсон гэдгийг албан ёсоор зарласан. Мөн хуримын ёслол нь зөвхөн гэр бүлийнхэн, төрөл төрөгсөд болон ойрын танилууд оролцсон хувийн байдлаар зохион байгуулагдана гэж мэдэгдсэн юм.

Харин өнөөдөр SPOTV News Taecyeon-ийг 4-р сарын 24-нд Сөүл хотын нэгэн хувийн байршилд хуримаа хийхээр төлөвлөсөн хэмээн мэдээлжээ.

Үүний хариуд 51K албан ёсны мэдэгдэлдээ:

“Хуримтай холбоотой тодорхой мэдээллийг олон нийтэд зарлах боломжгүй байгааг ойлгож хүлээн авна уу. Олны танил биш сүйт бүсгүйн хувийн орон зайг хүндэтгэх үүднээс дэлгэрэнгүй мэдээллийг нууцалж байгаа. Taecyeon амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлж буйд та бүхэн ерөөлөө хайрлана уу” хэмээжээ.

#2PM #Taecyeon