

“Everyday We Are” кино нь талийгаач жүжигчин, Kim Sae-ron-ын сүүлчийн бүрэн дууссан бүтээл бөгөөд нээлтийг 3-р сарын 4-нд хийхээр болжээ.
Энэ нь Kim Sae-ron-ын нас барснаас хойш нэг жилийн дараа гарч буй кино юм. Тэр 2025 оны 2-р сарын 16-нд 24 настайдаа нас барсан билээ.
Энэхүү кино нь комикоос зохиомжлогдсон ба өсвөр насныхан анхны хайртайгаа учирч, амьдралын замналаа олох тухай өгүүлдэг. Kim Sae-ron нь Yeo-ul гэх ахлах сургуулийн охины дүрд тоглодог ба түүний бага насны найз Ho-soo (Lee Chae-min) нь дунд сургууль төгсөхийн өмнө сэтгэлэээ илчилдэг.
Кино нь Lee Chae-min-ийн дебют бөгөөд зураг авалтын үеэр олог нийтэд бараг танигдаагүй байсан. Сүүлийн жилүүдэд тэр Солонгосын хамгийн эрэлттэй залуу жүжигчдийн нэг болж, “Crash Course in Romance” (2023) цувралд тоглосны дараа “Bon Appetit, Your Majesty” (2025) түүхэн драмад Lim Yoona-тай гол дүрд тоглосон байна.
Киноны зураг авалт 2021 онд дууссан ч, нээлт хэдэн жилийн турш хойшлогдож байжээ. Үүнд ихээхэн нөлөө үзүүлсэн нь Kim Sae-ron-ын 2022 оны 5-р сард согтуугаар жолоо барьсан хэрэг бөгөөд 20 сая воны торгуультайгаар шийтгэгдсэн явдал юм. Энэ хэрэг олон нийтийн шүүмжлэл дагуулж, жүжигчинд салбарын хаалга хаагдсан гэж хэлж болно.
Kim Sae-ron анх 2010 онд “The Man From Nowhere” кинонд Won Bin-тай хамтран тоглон олны анхаарлыг татаж, Korean Film Awards-аас шилдэг шинэ жүжигчний шагнал хүртсэн билээ.
Тэрээр нас барахын өмнө карьераа сэргээхийн төлөө ажиллаж байсан бөгөөд түүний өөр нэгэн бүрэн дууссан төсөл “Guitar Man” кино өнгөрсөн жилийн 5-р сард нээлтээ хийсэн юм.
Эх сурвалж: Korea Herald
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!