"Single's Inferno 5" шоуны оролцогч Чой Мина Су CRB ENTERTAINMENT-тай гэрээ байгууллаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Single's Inferno 5-д оролцсоноор олонд танигдсан Чой Мина Су албан ёсоор энтертайнмент салбарт карьераа эхлүүллээ.

CRB ENTERTAINMENT-ийн албан ёсны хуудсаараа дамжуулан Чой Мина Сутай холбоотой контентууд нийтэлсэн байна. Тухайлбал:

Өчигдөр Мина Сугийн сэтгүүлийн зураг авалтын behind-the-scenes зургууд нийтлэгдсэн бол, өнөөдөр түүний профайлд агентлагаар нь CRB ENTERTAINMENT гэж албан ёсоор бүртгэгджээ.

Мина Су Single's Inferno 5-д оролцох үеэрээ илэн далангүй, өөртөө итгэлтэй зан чанараараа үзэгчдийн анхаарлыг татаж, “дургүй байхад хэцүү” оролцогч хэмээн яригдаж байсан. Зарим үзэгч түүнийг “villain” гэж нэрлэсэн ч, энэ нь эсрэгээрээ түүний нэр хүндийг улам өсгөж, шоуны хамгийн их яригдсан оролцогчдын нэг болгожээ.

Чой Мина Су 2021 онд "Miss Korea" тэмцээнд дэд байр эзэлж, улмаар олон улсын гоо сайхны тэмцээн болох "Miss Earth"-ийн ялагч болж байсан туршлагатай.

#Single's Inferno 5 #Чой Мина Су