“Single’s Inferno 5” шоуны оролцогч Ким Мин Жигийн Instagram дахь дагагчдын тоо 1.2 саяыг давжээ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Өнөөдрийн байдлаар Ким Мин Жигийн Instagram дахь дагагчдын тоо 1.2 саяыг давжээ. Шоу цацагдсанаас хойш дэлхий даяар түүнийг сонирхож, маш богино хугацаанд “мега инфлюенсер”-ийн түвшинд хүргэсэн байна.

Интэрнэт хэрэглэгчид уг шоу нь сурталчилгааны зах зээлд баталгаатай нөлөө үзүүлж байна гэж ярьцгааж байна.

Үнэндээ, өмнөх улирлуудын “Single’s Inferno” шоуны оролцогчдын сурталчилгааны хөлс өмнө нь ч олон нийтийн анхаарлын төвд орж байсан.

2022 оны 1-р сарын 20-нд AtStyle сайтад нийтлэгдсэн мэдээллээр, 1-р улирлын оролцогч Сон Жиа нэг Instagram постынхоо төлөө 30 сая вон (ойролцоогоор 74 сая төгрөг), нэг YouTube видеонд 80 сая вон (ойролцоогоор 198 сая төгрөг) авдаг байсан гэж мэдээлж байжээ.

Ким Мин Жи 1.2 сая дагагчтай болсны дараа цахим орчинд дараах сэтгэгдлүүд гарч байна. Үүнд:

  • “Single’s Inferno-ын нөлөө үнэхээр бодит юм байна”
  • “Болзооны шоу дахин нэг удаа нөлөөгөө баталлаа”
  • “Болзооны шоунд оролцох нь инфлюенсер болох хамгийн дөт зам болсон цаг үед бид амьдарч байна”
  • “Маргаашаас дасгал хийж эхэлнэ ээ. ‘Single’s Inferno 6’, намайг хүлээгээрэй”
  • “Ажил хайхын оронд болзооны шоуны шалгаруулалтад бэлдье дөө”
  • “Яагаад хүмүүс болзооны шоунд ордог юм бол гэж ойлгодоггүй байсан, одоо бол ойлголоо”
  • “Ажилд орох биш, болзооны шоунд ороход бэлдье” гэх мэт сэтгэгдлүүдийг үлдээжээ.

Ташрамд дурдахад тэр энэ удаагийн оролцогчдоос хамгийн олон дагагчтай нь юм байна.

#Single’s Inferno 5 #Ким Мин Жи