
 (5)-112630-812902273.jpeg)
Мөр гаргах зан үйл нь байгаль орчноо танин мэдэх, дасан зохицож, хайрлан амьдрах ухаан бөгөөд Дөрвөн зүг найман зовхисыг эрхэмлэдэг. Тухайн жилд хүмүүн тодорхой нэг суудалд суудаг гэж үзэх агаад мөр гаргах нь нүүдэл суудал, ажил үйл, аялал арилжаа нь цог хийморьтой, бүтэмжтэй байхыг бэлэгддэг.
Махбодын зурхай болон аг тарнийн ёсны уламжлалаар мөрөө гаргахдаа тухайн жилийн махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, суусан хөллийн эсрэг махбодтой хорлол, таван зэтгэр зүг рүүгээ цээрийг гаргадаг ажээ.
XVIII жарны "Сүрээр дарагч" хэмээгч гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө мөрөө хэрхэн гаргах зааврыг хүргэж байна. Энэ жил таны юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн биелэх болтугай.
Эх сурвалж: Доктор, профессор, зурхай судлаач Л.Тэрбиш
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!