“Single’s Inferno 5” шоуны анхаарал татсан шуугианууд


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Сон Сын Ил-ийн бэлгийн чиг баримжаа олны анхаарлын төвд орлоо

"Single’s Inferno 5" шинэ бүлгийн хамгийн алдартай эрэгтэй оролцогчдын нэг нь Сон Сын Ил болоод байна.

Сын Ил нь 2001 онд төрсөн, загварын маркетингийн чиглэлээр ажилладаг залуу. 1-р ангийн танилцуулгын үеэр тэр өөрийгөө зорилгодоо тууштай, хүнд амархан татагддаг хүн гэж тодорхойлсон юм. Одоогоор тэр голчлон Ким Мин Жи, Чой Мина Су нарыг сонирхож байгаагаа илэрхийлээд байгаа бөгөөд шоуны эхэн үед Хам Е Жин-тэй ганцаарчилсан уулзалт ч хийж амжжээ.

Гэсэн хэдий ч сүүлийн үед үзэгчид Сын Ил-ийн бэлгийн чиг баримжааны талаар таамаг дэвшүүлж эхэлсэн байна. Үүний гол шалтгаан нь түүний эмэгтэйлэг үйлдлүүд, биеийн хэлэмж, авир ааштай нь холбоотой аж.

TikTok дээр Сын Ил-ийн “гей байж магадгүй” хэмээн үзсэн мөчүүдийг харуулсан бичлэг хэдэн зуун мянган хандалт аваад байна.

Мина Су Чойгийн өнгөрсөн ТВ оролцоонууд нь дахин ил болж, цахим орчинд шуугиан тарив

Шоу улам их анхаарал татахын хэрээр оролцогч Чой Мина Су олны анхаарлын төвд орж, түүний өмнө зурагтаар гарч байсан нэвтрүүлэг, кинонууд олны анхааралд өртөж байна.

Good Data Corporation-ийн гаргасан чансаагаар Чой Мина Су нэгдүгээр сарын тав дахь долоо хоногийн шуугианы жагсаалтыг тэргүүлж, бүх реалити болон шоу нэвтрүүлгийн оролцогчдоос 1-р байрт оржээ. 

Тус шоунд Чой Мина Су илэн далангүй, заримдаа хүмүүсийг маргахад хүргэдэг зан авираараа олны анхаарлыг татсан. Сон Сын Иль-тэй болзох үеэрээ тэр Им Су Бин-д татагдаж байгаагаа ний нуугүй хэлсэн бөгөөд бусад эмэгтэй оролцогчидтой ярихдаа нэг бус эрэгтэй хүний нэр дурдсан нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн.

Тэрбээр 2022 онд “Miss Earth” тэмцээнд түрүүлсэн анхны солонгос эмэгтэй болсон юм. Тэмцээний финалын асуулт-хариултын шатанд нийгмийн асуудлыг шийдэх гол түлхүүрийг “өрөвдөх, ойлгох чадвар буюу empathy” хэмээн тодорхойлж, олон нийтийн талархлыг хүлээж байв.

И Сон Хүн БНСУ-ын хуучин ерөнхийлөгч И Мён Бакийн ач хүү байж магадгүй

Оролцогч И Сон Хүнийг БНСУ-ын хуучин ерөнхийлөгч И Мён Бактай төрөл садан байж магадгүй гэх цуурхал цахим орчинд хурдацтай тархжээ. X (хуучнаар Twitter) дээрх нэгэн пост түүнийг экс ерөнхийлөгчтэй шууд хамаатан хэмээн мэдэгдсэн бөгөөд уг нийтлэлийг 4 саяас давсан их хүн үзжээ.

И Сон Хүн Калифорнийн Их Сургуульд суралцсан бөгөөд одоогоор Нью-Йорк хотод quant trader (математик, алгоритмд суурилсан хөрөнгө оруулагч) хийж байгаа аж. Түүнчлэн өмнө нь Amazon болон Google компанид software engineer-ээр ажиллаж байжээ.

#Single’s Inferno 5