
-091013-116838452.jpeg)
2026 он доор дурдах зургаан ордод илүү зөөлөн, эерэг энергиэр дүүрэн, цаг нь таарсан боломжуудаар бөмбөгдсөн жил болох нь ээ.
Ингээд энэ жилд хэн, хэн хамгийн азтай байх талаар олж мэдэцгээе.
ҮХЭР

Та өөрийнхөө тавьсан зорилгодоо тун удахгүй хүрнэ. Энэ жил тогтвортой байдал болон сэтгэл санааны аюулгүй байдалдаа анхаарлаа төвлөрүүлэх төлөвтэй байна.
Үхрийн ордонд төрөгсдийн хувьд 2026 он нь таны хүсэл мөрөөдлийг хамгийн гайхалтай биелүүлсэн жил болох шинжтэй. Хөрөнгө мөнгө тань нэмэгдэх ч үүнээс илүү оюун санааны байдал тань илүү батажна.
Хэдий тийм ч та магадгүй заримдаа өөрийгөө өнгөрсөнтэйгөө зууралдаж буйгаа анзаарч болох юм. Гэхдээ энэ жил бол таны өнгөрсөн болон ирээдүйн гүүр болох жил гэдгийг санаарай.
ХУМХ

Шинэ оноо та энэ жил яг юу хийх ёстойгоо сайн мэдэж эхлүүлэх нь ээ. Тиймээс 2026 оны эхний гурван сар өөрийгөө амьдралынхаа тухай чухал асуудлуудыг бодон бодол болон сууж байхтай таарвал гайхах зүйлгүй шүү.
Энэ жил танд маш олон эерэг зүйлс тохиолдох бөгөөд амьдралынхаа утга учрыг ч олж болох юм. Таны энэ жилийн зорилгууд эд хөрөнгө, санхүүгийн амжилтаас илүүтэй хувь хүний хөгжилд тулгуурласан байна.
МЭЛХИЙ

Мэлхийнүүдийн хувьд хийх ёстой маш их зүйл байгаа ба тэдгээрийг та хөнгөхөн хийчих чадвартай. Энэ жилийн гол дүр та байх нь.
Та өөрийн зорилго, хүсэл, мөрөөдөлдөө хугацаа зарцуулснаар биелүүлэх бүрэн боломжтой. Энэ жил амьдралынхаа туршид хүрэх гэж зүтгэж яваа удаан хугацааны зорилгодоо хүрнэ.
Аялал, утга учиртай өөрчлөлтүүд болон үнэ цэнтэй туршлагуудыг хуримтлуулахдаа бэлэн байгаарай.
ХИЛЭНЦ

Энэ жил хилэнцийнхний хувьд хувийн харилцаа, хамтрал, түншлэл зэргүүдэд ээлтэй жил байх нь. Хэрвээ өнгөрсөн жил таны хувьд хүндхэн жил болж өнгөрсөн бол энэ жил таны ачааг хөнгөлж зовлонг арилгах шинэ хүмүүстэй таарна.
Аливаа зүйлсийг болгох гэж яарах хэрэггүй. Харин удаан бөгөөд үр дүнтэй явцад найдах хэрэгтэй шүү. Тууштай байдал маш чухал гэдгийг санаж яв.
Бүх үүрэг хариуцлага, хийх ёстой зүйлсээ нэг дор хийх гэж зүтгэх хэрэггүй. Үүний оронд өөрийгөө зовоолгүйгээр бага багаар, хийж чадах хэмжээндээ л хийвэл зохино. Үргэлж бусдын төлөө байдаг зангаа түр орхиорой.
ЗАГАС

Хүс тэгээд гараг эрхэст итгэ. Энэ бол таны 2026 оныг илэрхийлэх өгүүлбэр. Загасныхан хэрэггүй зүйлд энергиэ зарцуулалгүй өөрийн зүрх сэтгэлдээ юуг чухал байгааг олж харж түүндээ төвлөрөх нь зөв.
Гэр бүл, ажил хөдөлмөр, мөнгө санхүүгийн хувьд эерэг жил байх тул өөрийнхөө зорилгод анхаарлаа хандуулаарай.
Мөрөөдөмтгий зангаа орхи гэж хэлэхгүй ч үүнийгээ бодит байдалтай хослуулан тэнцвэрийг хадгалж чадвал мөрөөдөл тань цэцэглэн дэлгэрэхэд тийм ч хол биш байна шүү.
АРСЛАН

Бардам зангаа хойш нь тавиад асуудлуудтай нүүр тулахдаа бэлдээрэй арслангийнхаан. Энэ жил таны идэвх санаачилгатай зан болон бэрхшээлүүдийн эсрэг тулах зоримог байдал тань илүү тодрох төлөвтэй байна.
Аливаа сонголтуудыг хийхдээ хайртай дотны хүмүүс болон тэнцвэртэй байдлыг үргэлж хадгалж явахыг хичээгээрэй.
Мөнгө, ажил мэргэжлийг тойрсон боломжууд гарч ирэх бөгөөд та өөрийн төрөлх зангийн тусламжтайгаар эдгээрийг алга тосон авч чадах нь. Та бүхий л талаараа хамгаалагдсан тул эргэлзэх зүйлгүй хийхийг хүссэнээ хий.
Эх сурвалж: Vogue India
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!