BTS хамтлагийн V-ийн зул сарын бяцхан бэлэг sold-out болов


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

12 сарын 23-нд BTS хамтлагийн гишүүн V Weverse дээр live хийсэн билээ. Энэхүү live нь ердөө гурван минут л үргэлжилсэн юм. Live дээрээ V гаднаас гэр лүүгээ орж байсан бөгөөд яагаад гэнэт live хийх болсноо тайлбарлаж байв.

Тэрбээр жижигхэн шоколад камерын өмнө гаргаж ирээд

“Надад үзүүлэх юм байсан болохоор үүнийг хийж байна. Би сая таксигаар гэртээ ирсэн юм л даа. Тэгсэн таксины жолооч надад энэ шоколадыг өгөөд ‘Энэ гэнэтийн бэлэг байгаа юм аа. Зул сарын бэлэг’ гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд талархсанаа илэрхийлээд бэлгийг авсан. Энэ талаар гайхуулах гэж л би live хийж байна”

V ингэж хэлээд л livestream-ээ дуусгасан. Тэхёны үзүүлсэн тэрхүү шоколад нь Турк улсын Tuvana гэх брэндийн бүтээгдэхүүн байжээ. Live дууссанаас хэдхэн минутын дараа уг шоколад дэлхий даяар зарагдаж дууссан байна.

Энэ тухай шоколадыг үйлдвэрлэгч Tayas Gida өөрийн цахим хаяг дээрээ

“Жижиг бэлэг, том инээмсэглэл. Өнөөдөр бид нэгэн үзэсгэлэнтэй мөчийн гэрч боллоо. Таксины жолоочоос авсан бэлэг ээ Ким Тэхён livestream-ээр хуваалцсан нь олон хүмүүст аз жаргал болон эрч хүчийг бэлэглэлээ” хэмээн пост бичжээ.

Уг үйл явдлыг Туркийн хамгийн том сонин болох Hürriyet зүгээр өнгөрөөсөнгүй мөн л “V Туркийн шоколадны зах зээлд шуурга дэгдээлээ” гэсэн гарчигтай нийтлэлийг бичсэн байна.

“Бүх бүтээгдэхүүнүүд 13 секундийн дотор зарагдаж дууссан гайхам түүх бүтээгдлээ. Цахим хаягтаа 70 сая гаруй дагагчтай Ким Тэхён таксины жолоочийн өгсөн Tuvana шоколаданд талархалтай хандаж буйгаа илэрхийлсэн live хийсний дараа Өмнөд Солонгос руу 25 чингэлэг дүүрэн Tuvana шоколад ачигдаж явжээ” хэмээжээ.

Үнэхээр ч олон нийтийн хариу үйлдэл үнэхээр гайхам хурдан байсан юм. V-ийн livestream дууссанаас хэдэн цагийн дараа шоколад үйлдвэрлэгч Taya Gida Өмнөд Солонгосын томоохон бараа нийлүүлэгчдээс дуудлага хүлээж авсан байна.

3 минутын зул сарын бэлгийн тухай livestream дэлхийн зах зээлийг тэр чигт нь доргиож чадсан ба энэ явдал V-ийн алдар нэрийг дахин нотолж өгсөн хэрэг боллоо.

Эх сурвалж: Koreaboo

#BTS #V