ENHYPEN хамтлагийн Sunoo нийгмийн хувь нэмрийн төлөө Гадаад харилцааны сайдын шагнал хүртлээ


Т.Номин | YOLO.MN
ӨЧИГДӨР

12-р сарын 23-нд Зул сарын баярын өмнө ENHYPEN хамтлагийн гишүүн Sunoo Солонгосын хэвлэлийн төвд болсон Солонгосын нийгмийн хувь нэмрийн шагнал гардуулах ёслолоос Гадаад хэргийн сайдын шагнал хүртлээ.

Солонгосын Нийгмийн Хувь нэмрийн Шагнал нь нийгмийн янз бүрийн салбарт утга учиртай хувь нэмэр оруулсан хувь хүмүүсийг илрүүлэх, хүндэтгэх, сурталчлах, эрүүл, аз жаргалтай нийгмийг төлөвшүүлэх зорилготой юм.

Боловсролын яам, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам, Гадаад хэргийн яам зэрэг арван засгийн газрын яам, төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр уг шагналыг энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэн гардуулжээ.

Ёслолын ажиллагаанд Sunoo “Надаас хамаагүй илүү олон хүн байгаа тул ийм том шагнал авахаас жаахан ичиж байна” гэж хэлэв. Тэрээр үргэлжлүүлэн “Би аль болох олон хүнд туслахыг хүссэн учраас хандив өргөж эхэлсэн Харин энэ нэр хүндтэй шагнал намайг нийгэмд эерэг өөрчлөлт авчрах хариуцлагатай хүн байх ёстой гэдгийг улам мэдрүүлж байна. Би энэ сэтгэлгээгээ алдалгүйгээр дулаан хайр, энэрэл хуваалцсаар байх болно”гэжээ.

Sunoo тогтмол хандив, буяны үйлс, сайн дурын ажлаар дамжуулан эерэг нөлөөг түгээж ирсэн өнгөрсөн арванхоёрдугаар сард болон саяхан Samsung эмнэлгийн төвд хоёр удаа хандив өргөсөн. Хандивыг өвчтөний эмчилгээний зардал, эмнэлгийн Өвчтөний аз жаргалын сан, хүүхэд, өсвөр насны өвчтөнүүдэд зориулсан сэтгэл зүйн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдийг дэмжихэд зарцуулсан. Тэрээр мөн энэ оны эхээр томоохон хэмжээний түймрийн улмаас хохирсон хохирогчдод нөхөн сэргээх, дэмжлэг үзүүлэхэд туслах зорилгоор яаралтай тусламж үзүүлсэн.

Sunoo- гийн сайхан сэтгэлийн үйлс нь “ENHYPEN Sunoo Challenge” гэгддэг аяныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээхэд хүргэсэн нь анхаарал татаж байна. Түүний үлгэр дуурайлаас санаа авсан ENGENES хандивт сайн дураараа оролцож эхэлсэн байна.

Эх сурвалж: All Kpop

#ENHYPEN #Sunoo