

Apink-ийн Yoon Bomi (32) ба Black Eyed Pilseung-ийн продюсер Rado (Song Joo Young, 41) нар 9 жилийн үерхлийн дараа хуримаа хийхээр болжээ.
Тэд ирэх жилийн тавдугаар сард хуримын ёслол зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Yoon Bomi болон Rado нар анх 2016 онд Apink-ийн “Only One” дуу дээр хамтран ажиллахдаа танилцсан бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сард олон нийтэд харилцаагаа нээлттэй зарлаж байсан юм.
Bomi өнөөдөр гараараа захидал бичиж фенүүддээ энэ сайхан мэдээг хүргэсэн байна. Захидалдаа тэр:
Фенүүддээ гэнэтийн мэдээ хүргэсэндээ уучлалт гуйж, фенүүдийнхээ дэмжлэг, хайр сэтгэлээр олон бэрхшээл, айдасыг даван туулсан гэж талархжээ.
Мөн урт хугацаанд хамт байсан, аз жаргалтай ба эргэлзээтэй мөчүүдийг хамт туулсан хүндээ амьдралаа зориулж хурим хийхээр шийдсэнээ хуваалцсан.
Цаашид Apink-ийн гишүүн болон Yoon Bomi-аар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, фенүүдээ үргэлж баярлуулахыг амлажээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!