

“Physical Asia” нэвтрүүлэгт гайхамшигтай оролцож, олон улсын үзэгчдийн талархлыг хүлээгээд буй Монголын багт зориулан Өмнөд Солонгосчууд тусгай ХҮНДЭТГЭЛИЙН ДУУ гаргажээ.
Тус дуу нь 1.51 сая дагагчтай алдарт “Dramatic Choice” нэртэй YouTube суваг дээр нийтлэгдсэн бөгөөд Монголын багийн хүч, эв нэгдэл, дайчин занг магтан дуулсан утга агуулгатай аж.
С.Гантогоогийн мэдээлснээр тус дуу нь Солонгос контент бүтээгчийн өөрийн зохиосон шүлэг дээр тулгуурласан бөгөөд AI хоолойгоор дуулсан байна.
Гантогоо: “Шүлэг нь үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан бичжээ. Яг л манай ДАЙЧДАД сэтгэлээсээ зориулсан дуу байна. Дахин дахин талархал илэрхийлье. Сэтгэгдлүүд нь ч үнэхээр гоё.”
Тэрээр энэхүү бүтээл нь Монголчуудын хүч, зориг, уламжлалт дайчин сүр хүчийг мэдэрсэн Солонгосчуудын жинхэнэ талархлын илэрхийлэл болсон хэмээн онцолжээ.
YouTube сэтгэгдлүүдэд Солонгос, Монгол үзэгчид аль аль нь Монголчуудын хүч чадал, тамирчдын нэгдэл, хүнд нөхцөлд үзүүлсэн жинхэнэ дайчин зан, Монгол соёлыг хүндэтгэж буйгаа уламжлал, бахархлын өнгө аястайгаар бичиж байна.
Монгол үзэгчдэд ойлгомжтой байлгах үүднээс Гантогоо тус дууны үг, утга, сэтгэл шингэсэн хэсгүүдийг орчуулан хүргэжээ.
С. Гантогоогийн орчуулсан хувилбар:
https://www.facebook.com/share/v/14Q4J22rnA3/
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!