The Media Show 2025: Гацаанаасаа гар!


YOLO.mn | YOLO.MN
ӨЧИГДӨР

Юу бичих вэ? Ямар контент хийх вэ?

Энэ бол сэтгүүлчид, контент бүтээгчдэд тулгардаг хамгийн түгээмэл асуулт. Хариултаа олохгүй удвал тэр чигтээ гацалтад орж, төөрөлдсөн мэдрэмжид автах нь ч бий. Ганцаараа суун дэлгэцээ ширтсээр үг гарч ирэхгүй үед өөрийгөө тайвшруулахын тулд цай аягалж, “дараа нь бичье” гээд босдог мөчүүд.

Тийм үед л The Media Show ганцаараа биш гэдгээ мэдрэх, шинэ өнцөг олох, зүг чигээ барих луужин болно.

НЭГ ТАНХИМД, НЭГ ЭРМЭЛЗЭЛ

2025.11.16-нд Үндэсний номын сангийн танхимд олон хүн цуглана. Зарим нь сэтгүүлч, редактор, пиар мэргэжилтэн, старт-апын үүсгэн байгуулагч, зарим нь влоггер, контент бүтээгч, оюутан, зарим нь зүгээр л бичих дуртай, эрмэлзэлтэй хүмүүс.

Учир нь мэдээлэл, итгэлцэл, технологийн огтлолцол өнөөдөр хүн бүрийн ажил, амьдралын салшгүй хэсэг болон оршиж байна. Тиймээс зорин ирсэн хүн бүр өөрийнхөө асуултад хариулт олж авч чадах биз ээ. Энэ жилийн илтгэгчдийн салбар, цар хүрээ болон төрөл бүрийн сонирхолтой хөтөлбөрүүд ч уг боломжийг бүрдүүлж буй юм.





ХАРИУЛТ НЬ ЯГ ЭНД, КОФЕНЫ ҮНЭР ДУНД

Энд ирсэн хүн бүр сонссон илтгэлүүдээ хэлэлцэж, яриа өрнүүлж, гацалт, эргэлзээ, алдаагаа нуулгүй ярьдаг. Зарим нь “Би бичихээ больсон байсан” гэж хэлнэ. Зарим нь “AI намайг айлгасан” гэж хүлээн зөвшөөрнө.

Харин бүгд л дараа нь инээдэг. Учир нь энэ бол эдгэрэл. Энэ жилээс шинээр толилуулж буй “Клиник” буланд та өөрийн асуудлыг чөлөөтэй тавьж болно. “Яаж эхлэх вэ?” гэсэн асуултаа тавиад, хариу нь яг тэнд, кофены үнэр дунд, хэн нэгний туршлагад оршиж буйг олно. “Юуг, яаж хийх вэ?” гэсэн асуулттайгаа ир, туршлагатай ментороос “эмчилгээгээ” аваад буц.

ЭЦЭСТ НЬ ҮЛДЭХ ГАНЦ АСУУЛТ

The Media Show 2025 бол сургалт биш, харин медиа салбарыг бүтээгчид, хүртэгчдийн халуун дулаан уулзалт. Соргог шинийг нээх урам зоригийн индэр. Контент бүтээхээс, бичихээс эмээж суусан хүмүүсийн дотор ч оч асна гэдэгт сонсож байдаг. Магад хоёр кофены завсар, хэдэн илтгэлийн дараа, нэг инээмсэглэлийн дунд та ойлгох нь лавтай.

Энэ бол зүгээр нэг уулзалт биш, харин толь юм. Медиа салбарын ирээдүйг, бас бидний итгэлцлийг тусгасан толь. Бямба гарагийн сэнгэнэсэн хүйтэн өглөө, Үндэсний шинэ номын сангийн гэрэлт танхимд хүмүүс сууж байна. Хэн нэгэн асуулт асууж, нөгөө нь хариулж, инээлдэнэ. Дэлхий хурдан өөрчлөгдөж байгаа ч нэг зүйл хэзээ ч үл хувирна. Бид түүхээ ярьсаар байх болно.

Тиймээс 2025.11.15-ныг хуанлидаа тэмдэглээд асуух зүйлс бас итгэлээ аваад очоорой. Эцэст нь нэг л асуулт дотор тань ургана. Миний өгүүлэх дараагийн түүх юу вэ?

Тасалбар авах холбоосыг ЭНД дарж авна уу.

#The Media Show 2025