

Өчигдөр сар дэлхийд рүү ердийнхөөс илүү ойртжээ. Энэ үзэгдлийг супер сар гэдэг.
Сар дэлхийг тойрон эргэхдээ зарим үед хамгийн ойр байрлалд хүрдэг байна. Энэ үед сар ердийн үеийнхээс долоон хувиар том, 15 хувиар илүү тод харагддаг. Өнөө шөнө 2025 оны хоёр дахь супер сар юм.
Эрдэмтдийн тооцоолсноор сар 356 500 км зайд хүрч, дэлхийд хамгийн ойр байрлалд орж байгаа нь 70 жилийн доторх хамгийн ойртох тохиолдол юм.
Хэрхэн ажиглах вэ?
Нар жаргасны дараа, шөнө дунд орчимд тэнгэр цэлмэг байвал сарны гэрэлтэлт, хэмжээ илүү тод харагдана. Энэ үзэгдэл нь намрын улиралд тохиолддог онцгой үе юм.
2016 оны арваннэгдүгээр сард дэлхий нийтээрээ шөнийн тэнгэрийг ажиж суулаа. Учир нь манай дэлхийн дагуул сар бидэнтэй 1948 оноос хойш хамгийн ойр зайд иржээ. Энэ ялгааг хүн хараад бараг ялгахгүй хэмээн мэргэжилтнүүд хэлж байсан ч өнгөрсөн шөнө дэлхий нийтээрээ энэхүү үзэгдлийг ажиглаж, гар утас, таблет, зургийн аппарат зэрэгтээ энэ ховор мөчийг буулгажээ.
Дараагийн “супер” сар үзэгдэл 2034 оны арваннэгдүгээр сарын 25-нд болно.
Гэрэл зургуудыг Т:Бархас, Б.Даваа
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!