ВИДЕО: Лиса дуу хоолойгоороо эрчүүдийг урхидагч лусын шулмын дүрд хувиржээ


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Энэ жилийн аймшгийн баяраар Blackpink хамтлагийн Лиса Netflix-ийн Emmy шагналыг хүртсэн цуврал болох “Love, Death + Robots”-ийн “Jibaro” хэмээх ангийн дуу хоолойгоороо эрчүүдийг урхидагч лусын шулмын дүрд хувирсан байна. Уг лусын шулмын бие бүхэлдээ алтаар бүрхэгдсэн байдаг ба яг л тэр нүд унагам төрхийг к-попын супер од маань маш чадварлагаар бүтээж чаджээ.

Лиса хөлөөс толгой хүртлээ алтаар чимэглэгдсэн хувцас өмссөн байсан бөгөөд бүхэл бие нь алтан өнгийн шүр, гинж гэх мэтээр дүүрэн байв. Тэрбээр энэхүү бүхэл алтан өмсгөлөө толгойн титэм мэт гоёл болон хүнд нүүр будалттай хослуулсан байсан нь түүнийг бараг л танихгүй өнгөрөөхөд хүргэсэн гэж хэлж болно. Ийнхүү лусын аймшигт үзэсгэлэн гоо төрхөд хувирсан зургаа тэрбээр instagram-даа нийтэлсэн ба уг пост одоогийн байдлаар 4.9 сая like-тай байгаа юм байна.

“Jibaro” нь “Love, Death + Robots”-ийн хамгийн содон зураг авалттай ангиудын нэг гэдгээрээ алдартай. Уг ангийг Alberto Mielgo найруулсан байна. Киноны туршид ямар ч харилцан яриа өрнөдөггүй тул үйл явдлууд нь биеийн хэлэмж, дуу авиа, нүүрний хувирлаар илэрхийлэгддэг. Энэ байдал нь сул тал гэхээсээ илүү киног нууцлаг, жийрхэм, хачирхалтай болгоход дэм болж өгчээ.

Лисагийн сонгож авсан ангийн үйл явдлын хувьд үнэхээр л гайхан биширмээр ой модонд болж өрнөдөг. Энэхүү ойд гадны улсын байлдан эзэрхийлэгч цэргүүд нэгэн алтаар биеэ бүрхсэн эмэгтэйтээ таарсанаар тэдний амьдралын хамгийн аймшигт мөчүүдийн эхлэл тавигдана. Эмэгтэй энгийн нэг хүн биш бөгөөд эрчүүдийг дуу хоолойгоороо өөр лүүгээ ховсдон ирүүлж, хүсэл шунал болон галзууралд хөтөлдөг.

Гэхдээ түүний энэ ховс зөвхөн ганц л цэрэгт нөлөөлөхгүй байсан нь Jibaro гэх дүлий цэрэг. Урьд өмнө хэзээ ч ийм явдалтай учирч байгаагүй шулам сонирхолдоо хөтлөгдөн шууд л цэрэгт дурлаж орхино. Харамсалтай нь шулмын дурлал хайр болон ургаж чадаагүй юм. Шулам эрд зүрхээ өгсөн ч залуу түүний хайрыг эргүүлж өгсөнгүй. Харин ч эсрэгээрээ далайн шулам руу дайран өмссөн байсан бүхий л алтан чимэглэлүүдийг нь булааж аван бүсгүйг хаяад зугтдаг нь хүн төрөлхтний тэр л нэгэн шунахай байдлыг харуулах шиг... Зугтаж явахдаа Jibaro нуурын уснаас уучихдаг бөгөөд үүний дараа түүний сонсгол хэвийн болон шулмын дууг сонссоноор тэр ч мөн шулмын хэдэн мянган хохирогчдын нэг болон дуусдаг.

Кино ердөө л 02 минут 25 секунд.

Эх сурвалж: ELLE

#Lisa #Лиса #Halloween