
Netflix-ийн уран зөгнөлт цуврал “Stranger Things” 5-р улирлын албан ёсны трэйлерээ цацлаа. Энэ улирал нь цувралын сүүлийн улирал гэдгээрээ онцлог юм. Трэйлерээс харахад Хокинс хот дахин аймшигт аюулд өртөж Рифтүүд нээгдэн Векна эргэн ирж байна. Цувралын найруулагчид болон арын арын албаныхан үзэгчдийг дахин дэлгэцийн өмнө хамгийн сэтгэл хөдөлгөм, сонирхолтой мөчүүдийг бэлэглэх болно хэмээн онцолж байлаа.

Элэвэний дүрд тоглосон жүжигчин Милли Бобби Браун улирлын эхэнд дүр нь дайчин төлөвт орсон гэдгийг онцолсон бөгөөд найзуудаа хамгаалах нь түүний хамгийн гол зорилго байх болно гэжээ. Мөн Уиллын дүрд тоглосон жүжигчин Ноа Шнапп бүх баатрууд нэг газар цуглаж нэг зорилго дор нэгдсэн нь шинэ улирал дахь үйл явдлыг илүү хурдань түгшээсэн болгохыг хэлж байв.
Сүүлийн улиралд цувралын дүрүүд бүгд нэг газар цуглан Векнаг олж устгах зорилго тавьжээ. Гэвч тэр алга болсон ба хаана, юу төлөвлөж байгааг нь хэн ч мэдэхгүй. Хокинс хот цэргийн хорионд орж, Элэвэнг эрэн хайх ажиллагаа эрчимжсэн нь баатруудын ажил, өдөр тутмын амьдралыг улам төвөгтэй болгожээ.
Шинэ улирал гурван хэсгээр хуваагдан гарна
5-р улирлын албан ёсны танилцуулга
“1987 оны намар. Хокинс Рифтүүд нээгдсэнээр шархалсан ба баатрууд нэг л зорилгоор нэгдэв. Энэ бол Векнаг олж устгах. Гэвч тэр алга болсон ба түүний төлөвлөгөө нь тодорхойгүй. Тэдний даалгаврыг хүндрүүлж, засгийн газар хотыг цэргийн хорионд оруулан Элэвэнг эрэн хайх ажиллагаагаа эрчимжүүлжээ. Уилл алга болсон өдрийн ой дөхөж байхад айдас ч ойртож байна. Эцсийн тулаан ойртож өмнө нь харсан бүхий л аюулаас илүү хүчирхэг, аюултай харанхуйтай нүүр тулна. Энэ зүүд шиг үйл явдлуудыг дуусгахын тулд бүх хүн эцсийн удаа хамтдаа зогсох хэрэгтэй.
Хамтран найруулагч Росс Даффер оны эхээр сүүлийн ангиудын талаар хэлэхдээ “Бид энэ улирлыг бүтэн жил зураглав. Эцэст нь 650 гаруй цагийн дүрс бичлэг цуглуулсан. Тиймээс энэ бол бидний хамгийн том, хамгийн амбиц ихтэй улирал болох болно. Үнэхээр гайхамшигтай. Үүний зэрэгцээ энэ бол бидний хувийн хамгийн их сэтгэл шингэсэн түүх. Бидний болон жүжигчдийн хувьд зураг авалт маш үнэ цэнтэй, сэтгэл хөдөлгөм байлаа. Бид энэ цувралыг бараг 10 жил хамт бүтээсэн. Маш олон удаа уйлсан. Энэ цуврал бидэнд маш их утга учиртай, бүгд сэтгэл зүрхээ шингээсэн учир үзэгчдийг сэтгэлд хүрнэ гэж найдаж байна.” гэж байлаа.
Мөн 5-р улирлын ангиудын нэрсийг зарласан нь “The Crawl,” “The Vanishing of [одоогоор нууц],” “The Turnbow Trap,” “Sorcerer,” “Shock Jock,” “Escape From Camazotz,” “The Bridge” ба “The Rightside Up.” гэх ангиуд байлаа.

Эх сурвалж: Hollywood reporter
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!