Зам засварын улмаас Ч:24Б (Нисэх-МҮИС) чиглэлд түр өөрчлөлт орно


Т.Онон | YOLO.MN
2025-10-23

Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын хоёрдугаар хэсэг, Эрчим хүчний гудамжны уулзварыг 2025 оны аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас 2025 оны аравдугаар сарын 25-ны 23:00 цагийн хооронд хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Уг ажлын хүрээнд тус замаар зорчдог Ч:24Б (Нисэх-МҮИС) чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл нь 5 шараар зорчих юм.

#нийтийн тээвэр #зам засвар