Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Бурхан урлаач Д.Ухаанзаяагийн Үндэсний уламжлалт урлаг Торгон зураг /Зээгт наамал/, Бурхан зураг, Монгол зургийг дэлгэрүүлэх, сэргээн хөгжүүлэх их үйлсэд зориулан гаргаж буй “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэнг толилуулж байна.
“Шүтээн торгон зураг” үзэсгэлэнд дэлгэгдэж буй дахин давтагдашгүй онцлог бүтээлүүдээр дамжуулан торгон зураг, Монгол зургийн гайхамшгийг олон нийтэд таниулах, тэдгээрийн уламжлалт арга ухааныг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, соёлын өв, урлахуй ухааны нарийн өв соёлыг гэгээн мэлмийдээ тольдох болно.
МУУГЗ, Бурхан урлаач Д.Ухаанзаяагийн оюуны бүтээл, хүний сэтгэл зүрх, дотоод ертөнцийн тусгал, ур урлалын төгс илэрхийлэл болсон Хажид, Дэмчог, Цагаан, Ногоон Дарь эх, Янжинлхам тэргүүтэй дагинасууд, эд баялаг, эрхэт хүчний эзэн Очирваань, Гонгар, Замбала бурхад, эвтэй дөрвөн амьтан, үл зохилдохуйн зүгийг ялахын тэмдэгт амьтад, элдэв үлгэр, домгийн рид хувилгаан амьтдыг туурвисан бүтээлүүдийг дэлгэн үзүүлнэ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Барилгачдын талбай.
Хугацаа: 2025.10.15- 2025.10.21 дуустал
Даваа-Баасан гарагт: 09:30-16:30 цаг
Бямба, Ням гарагуудад: 10:30-16:30 цаг
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!