НҮБ-тэй хамт ууланд гарцгаая


А.Үүрийнцолмон | YOLO.MN
ӨЧИГДӨР

НҮБ-ын Нийгэмлэг (UNA Mongolia) нь НҮБ-ын үйл ажиллагааг дэмжих, Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд хувь нэмрээ оруулах зорилготой дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын Монгол дахь салбар юм.

НҮБ-ын 80 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Нийгэмлэг нь цэвэр агаарт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх аялалд та бүхнийг урьж байна!

Бүх оролцогчдод сертификат олгоно.

Алхалтын зорилго:

  • Тогтвортой хөгжил, НҮБ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх
  • Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих

Аяллын товч мэдээлэл:

  • Огноо: 2025 оны 10-р сарын 19 (Ням гараг)
  • Цуглах цаг: 09:00
  • Уулзах цэг: Богдхан уулын тоглоомын талбай.(Бүртгүүлсний дараа нарийвчилсан байршлын Google Maps линк илгээнэ)

Санамж:

  • Тухайн өдрийн цаг агаарт тохирсон, биед эвтэйхэн хувцас, гуталтай ирэх.
  • Уух ус, хөнгөн зууш, жижиг үүргэвч авчрах.

БҮРТГЭЛ:  Оролцогчийн тооноос хамаарч хөтөлбөр өөрчлөгдөх магадлалтай тул 10-р сарын 15-ны 23:59 цаг хүртэл бүртгэл хүлээн авна.

ЖИЧ: Алхалтад оролцох үнэ төлбөргүй.

Тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа алхъя!

Алхалтын талаар асууж тодруулах зүйл байвал info@unamongolia.com эсвэл UNAssociationMGL Facebook page-р холбогдоно уу.

Бүртгэлийн холбоос: https://forms.gle/FrYfKj4EK8cfN5Su9

UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага

#ууланд алхах