Селена Гомез ба Бенни Бланко нар хуримаа хийлээ


Т.Онон | YOLO.MN
2025-09-29

Селена Гомез Бенни Бланко нар Калифорнид есдүгээр сарын 27-ны Бямба гарагт хуримын ёслолоо хийлээ. Баяр тансаг бөгөөд хувийн эзэмшлийн байшинд зохион байгуулагдсан.

Дуучин бүсгүй Ralph Lauren-ийн цэцгэн чимэглэлтэй, нуруу ил гарсан хуримын даашинз өмссөн бол  Бенни Бланко хар смокинг, зангиатай классик загвараар гоёжээ.

Тэд өөрсдөө тангараг бичсэн ба зарим нь хөгжилтэй, зарим нь сэтгэл хөдөлгөм байсан тул зочид нулимс унагажээ.

Хуримд Тейлор Свифт, Эд Ширан, Парис Хилтон, Камила Кабельо, Кара Делевин, Эрик Андрэ, Финнеас зэрэг одууд оролцсон байна.

Мөн Тейлор Свифт, Эд ШиранМэнди Тиифи, Брайан Тиифи, Бланкогийн эцэг эх халуун дулаан үгсээ хэлсэн байна.

  • Селена өөрийн Инстаграм дээр: “ 9.27.25 ” гэсэн зурагнууд оруулсан. Тэд ногоон талбайд гар гараа атгасан, баярын уур амьсгалтай зургуудаа оруулжээ
  • Бенни Бланко өөрийн Инстаграм дээр: "Би жинхэнэ Диснейн гүнжтэй гэрлэчихлээ" гэж бичжээ.

Селена Гомез (33 настай) ба Бенни Бланко (37 нас) нарын үерхэл 2023 оны 6-р сараас эхэлж, 12-р сард олон нийтэд ил болсон. 2024 оны 12-р сарын 11-нд Селена Инстаграм даа engagement-ээ зарлаж байсан билээ.

#Селена Гомез #Бенни Бланко