МУЭ-ийн ахмад уран бүтээлчдийн уламжлалт “Эртний сайхан” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2025 оны 9 дүгээр сарын 25-нд нээлтээ хийнэ.
Энэ үзэсгэлэнд 50 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлжээ. Тухайлбал Ардын зураач Г.Дунбүрээ, Ц.Байды, Төрийн соёрхолт Ц.Цэвэгмид, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Орсоо, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Нанзаддорж зэрэг алдар суутай зураачдаас гадна бүхий л амьдралаа дүрслэх урлагт зориулсан ахмад уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүд тавигдаж байна.
Жилдээ нэг болдог уламжлалт “Эртний сайхан” үзэсгэлэнд С.Алтангэрэл, Ш.Галбадрах, С.Төгс-Оюун, О.Эрдэнэцогт Д.Батдорж зэрэг олон ахмад зураач 1-3 бүтээлээ ирүүлжээ. Тэд байгаль, аж байдал, хөрөг, түүх болон сэтгэлгээний бүтээлүүд голчлон ирүүлжээ. Мөн уран баримлын хэд хэдэн бүтээл ирснийг энд дэлгэн толилуулна.
“Эртний сайхан” үзэсгэлэн 2025 оны 9 дүгээр сарын 25-аас 10 дугаар сарын 5 -ны өдрийг дуустал Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэн толилуулагдаж, олны хүртээл болно. Та бүхнийг хүрэлцэн ирж “Эртний сайхан” ертөнцөөр аялан, нүд баясаж, сэтгэлээ бадраахыг урьж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!