Jun Ji Hyun хүчтэй эсэргүүцлийн улмаас зураг авалтаа цуцаллаа


Т.Онон | YOLO.MN
2025-09-23

Jun Ji Hyun хүчтэй эсэргүүцлийн улмаас зураг авалтаа цуцаллаа. Бүгд ердөө нэг өгүүлбэрээс болсон байна.

Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Жон Жи Хён шинэ K-Drama болох Tempest-ийн нэгэн дүрд тоглохдоо хэлсэн өгүүлбэрээс болж Хятадад асар их эсэргүүцэлтэй тулгарч байна.

Тус ангид түүний дүр “Хятад яагаад дайнд дуртай юм бэ? Цөмийн бөмбөг хил орчимд унаж ч мэднэ” гэж хэлдэг. Уг үзэгдэл цацагдмагц Хятадын олон нийтийн дунд ихээхэн дургүйцэл төрж, жүжигчнийг “Хятадыг доромжилсон” гэж буруутгав.

Түүгээр зогсохгүй энэ маргаан түүний карьерт нөлөөлж эхэлжээ.

9-р сарын 25-нд Сөүл хотод Жон Жи Хёнтэй хамт сурталчилгааны зураг авалт хийхээр төлөвлөж байсан нэгэн Хятадын загварын брэнд эсэргүүцлийн улмаас уг ажлаа бүрэн цуцалсан байна.

Эх сурвалжуудын хэлснээр нөхцөл байдал маш ноцтой болжээ. Интернэтэд бойкотын хөдөлгөөнүүд өрнөж, Жон Жи Хёны оролцсон Хятадын зар сурталчилгаанууд тухайлбал гоо сайхны бүтээгдэхүүн, цагны сурталчилгааг түр түдгэлзсэн гэж мэдээлэгдэв.

Эхэндээ ердөө нэгэн зохиолын мөр байсан зүйл одоо томоохон дуулиан болон хувирч, Жон Жи Хёны Хятадад хийх ирээдүйн сурталчилгааны гэрээнүүдийг эрсдэлд оруулаад байна.

#оддын тухай