Netflix энэ мягмар гарагт олон үзэгчдийн дуртай болсон реалити болзооны шоу “Better Late Than Single”-ийн хоёрдугаар улирлыг хийхээр болсноо зарлалаа. Энэ шоу анх удаа болзож буй, амьдралдаа ганц бие байсан хүмүүсийг хайрын ертөнцөд хөтөлдөг гэдгээрээ онцлог билээ.
Тус шоуны эхний улирал “makeover” маягийн болзооны реалити шоу болж байсан бөгөөд оролцогчид анхны болзоогоо эвгүйхэн ч гэсэн зоригтой эхлүүлж үзэгчид тэдэнд урам хайрлаж байсан билээ. Үүний ачаар эхний улирал олон үзэгчдийн сэтгэлд хүрч Netflix-ийн Global Top 10 (non-English TV) жагсаалтад ч багтаж байлаа.
Хоёрдугаар улирал гарах хүлээлт үнэхээр өндөр байсан. Продюсер Kim Noh-eun “Хэрвээ дахин 2-р улирал хийх боломж олдвол баяртайгаар хийх болно.” гэж ярьж байсан бол хамтрагч продюсер Won Seung-jae “Шоунд үзэгчид чин сэтгэлээс үзэгчид дуртай байсан. 2-р улирал дээр ч илүү чанартай, сонирхолтой болгох тал дээр төвлөрнө” гэжээ.
Найруулагч Kim “Оролцогчдын эвгүйхэн ч гэлээ анхны хайранд хөл тавьж буйг үзэгчид маш ихээр дэмжсэн учраас бид үргэлжлүүлэхээр болсон. Өөрийгөө өөрчлөхийг хүсч, зоригтойгоор хайрын эхний алхмаа хийх 20–30 насны ганц бие хүмүүсийг бүртгэлдээ урьж байна” хэмээн хэлсэн байна.
Өргөдөл хүлээн авах ажил албан ёсоор эхэлсэн бөгөөд шоуны хөтлөгчид болох Seo In-guk, Kang Han-na, Lee Eun-ji болон Car, the Garden нар оролцогчдыг уриалж байна. Car, the Garden хоёр хөгжилтэй өнгө төрхөөрөө олны анхаарлыг татдаг билээ. Мэдээтэй зэрэгцээд шинэ оролцогчдыг бүртгэж эхэлсэн байна.
Эх сурвалж: Korea time
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!