Бритни Спирсийн хуучин нөхөр Кевин Федерлайн бүх нууцаа дэлгэх дурсамжийн ном гаргахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарлаа. Олон эх сурвалжийн мэдээлснээр, уг номын нэрийг “You Thought You Knew” (Чи мэддэг гэж бодсон) гэж нэрлэжээ.
Ном нь түүний ажилчин ангиас гаралтай эгэл жирийн амьдрал, мэргэжлийн бүжигчний карьер, мөн Спирстэй гэр бүл болж байсан он жилүүдийг хамарна. Мөн тэдний харилцааг дагалдсан асар их хэвлэлийн анхаарал, олон нийтийн хяналт, шүүмжлэлийг ч тодорхой өгүүлэх гэнэ.
Федерлайн хэлэхдээ:
“Би сэтгэл шархлуулсан хүнд хохирлыг даван туулж, байнга элэглэн дооглуулахын зэрэгцээ хүүхдүүдийнхээ хамт хүнд үеийг даван туулсан аав. Хэрэв чамд асуулт байгаа бол хариултаа эндээс олно.” гэжээ.
Кевин Федерлайн болон Бритни Спирс нар 2004–2007 оны хооронд хамт амьдарч байсан. Тэдний хөвгүүд нь Шон Престон, Жейден Жеймс нар юм.
2007 онд олон нийтийн анхааралд болсон үйл явдлуудын дараа Спирс хөвгүүдийнхээ асрамжийн эрхийг алдсан. Үүний дараа 2008 онд Спирсэд маргаантай хамгаалалтын гэрээ (conservatorship) тогтоож, энэ нь 2021 он хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд түүний хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цаг хязгаарлагдмал байжээ.
Өдгөө хуучин хосууд тус тусдаа амьдралтай.
Бритнигээс салсны дараа Федерлайн Викториа Принстэй харилцаа эхлүүлж, 2013 онд гэрлэн, Жордан Кей болон Пэйтон Мари гэх хоёр охинтой болжээ. Гэр бүл нь одоо Хавайд амьдардаг ба түүний эхнэр Хавайн их сургуульд далайн эргийн волейболын дасгалжуулагчаар ажилладаг.
Спирстэй тогтоосон харилцаанаас өмнө Федерлайн жүжигчин Шар Жэкстонтой үерхэж, Кори нэртэй охин, Калеб нэртэй хүүтэй болсон. Энэ харилцаа нь Спирстэй хайр сэтгэл эхлэх үеэр дууссан.
Бритнигийн фенүүд номны мэдээг таатай хүлээж авахгүй байна.
Кевин Федерлайн бүх нууцаа дэлгэх ном гаргах гэж буй мэдээ Бритнигийн фенүүдийг уурлуулжээ. Олон хүн сошиал сүлжээнд байр сууриа илэрхийлж, Федерлайныг поп одын харилцаанаас ашиг хонжоо олох гэж байна гэж буруутгасан байна.
Бритни Спирс энэ мэдээний талаар одоогоор олон нийтэд тайлбар хийгээгүй ч Инстаграмдаа “толгойгоо өөд нь өргөөд, зүрхээ дагаарай” гэсэн далд утгатай пост оруулжээ.
Сонирхолтой нь, Спирс саяхан өөрийн Инстаграм хуудсандаа хоёр уран зохиолын роман бичиж байгаа тухай зарласан бөгөөд бичих үйл явцыг “хамгийн сайн эмчилгээ” гэж тайлбарласан байна. Энэ нь түүний бестселлер дурсамжийн ном The Woman in Me (2023) гарснаас бараг хоёр жилийн дараах шинэ бичгийн төсөл юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!