Дотоодын аль ч их, дээд сургуулийн бакалавр, магистрын хөтөлбөрийн оюутан хамрагдах боломжтой, жил бүр 1500 ам.долларын тэтгэлэг олгодог тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ.
Шинэ Монгол-Мабүчи сангийн тэтгэлэг нь дотоодын их дээд сургуульд 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж буй, хичээл зүтгэлтэй, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай оюутнуудад ямар нэгэн хүү шимтгэлгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй олгодог тэтгэлэг юм.
Хөтөлбөр гэсний учир нь оюутнуудыг хөгжүүлэх сургалт, арга хэмжээнүүдийг сар бүр зохион байгуулахаас гадна, карьер хөгжүүлэлт, мэргэжлийн зөвлөгөөг өгч чадахуйц мэргэжлийн менторын баг оюутан бүртэй тулж ажилладаг.
ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:
Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт дараах 2 үе шаттай явагдана.
Нэгдүгээр шат: Хөндлөнгийн сонгон шалгаруулалтын комисс Google Form-ын дагуу оюутнуудын илгээсэн материалуудтай танилцаж шаардлага хангасан оюутнуудыг шалгаруулна. Эхний шатанд дараах материалуудыг бэлтгэх шаардлагатай.Үүнд:
Хоёрдугаар шат: Эхний шатанд шалгарсан оюутнууд ярилцлагын шатанд оролцож, шалгарснаар тэтгэлэг авах боломж бүрдэнэ.
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ:
ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ:
ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ОЮУТНУУДЫН ТОО:
ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙХ ХУГАЦАА:
Их дээд сургуулиа төгссөнөөс нэг жилийн дараагаас тэтгэлгийн эргэн төлөлтийг сар бүр, оюутанд ямар нэгэн санхүүгийн дарамтгүйгээр бага дүнгээр хийдэг. Ингэхдээ анх ямар дүнтэй тэтгэлэг авсан түүнийгээ эргэн төлөх учир оюутанд ямар нэгэн санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлж буй хэрэг юм.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад материал илгээх, бүртгүүлэх бол ЭНД дарна уу.
Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө илгээх хугацаа: 2025.08.15-2025.09.15
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!