Олон улсын Мэдээлэл зүйн 37 дугаар олимпиад 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд Болив улсын нийслэл Сукре хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Уг олимпиадад дэлхийн 87 орны 330 сурагч оролцож, программчлах ур чадвараараа хоёр өдөр нийт зургаан бодлого бодож өрсөлдсөн юм.
Манай багийн сурагчдаас нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Чинбатын Ирмүүн ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж бахдам амжилт үзүүллээ. Ингэснээр Ч.Ирмүүн олон улсын мэдээлэл зүйн олимпиадын хошой хүрэл медальтай болж байна.
Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлж
Түүнчлэн тус олимпиадын үеэр 2025 оны Ази-Номхон далайн орнуудын мэдээлэл зүйн олимпиад (APIO 2025)-д амжилттай оролцож ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн сурагч Г.Амарсанаа, Г.Эрхэм нар батламжаа гардан авлаа.
Монгол улсын багийн ахлагчаар ММЗО-ын хорооны дарга, МУБИС-ийн профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар МУИС-ийн багш, доктор Э.Авирмэд нар оролцлоо.
Багш, сурагчдадаа баяр хүргэе.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!