"WIFFP 2025" хөтөлбөрийг зарлалаа


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2025-07-29

WIFFP буюу “Ногоон санхүүжилтийн салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэх хөтөлбөр” 2025 зарлагдлаа.

Тогтвортой санхүүгийн холбоо болон The Asia Foundation хамтран Австралийн Засгийн Газрын  дэмжлэгтэйгээр санхүүгийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, эерэг өөрчлөлтөд дуу хоолойгоо хүргэх тэгш боломжийг хангах зорилгоор уг хөтөлбөрийг зарлаж байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Манлайлал, хэлэлцээр хийх ур чадвар, жендэрийн тэгш байдал, ногоон болон тогтвортой санхүүжилтийн талаар ахисан түвшний мэдлэгтэй болох
  • Салбартаа туршлагатай мэргэжилтнүүдтэй танилцаж, хувийн ментортой болох
    Хувь хүний хөгжлийн зөвлөгөө өгөх коучингийн үйлчилгээ авах
  • Ногоон санхүүжилтийн чиглэлээр ажиллаж буй хамт олны хүрээлэлд нэгдэж, мэдлэг, туршлага солилцох

Өргөдлийн маягтыг дараах холбоосоор бөглөнө үү:
https://form.jotform.com/251960232604451

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
2025 оны 8-р сарын 8-ны өдрийн 23:59 цаг

Ногоон санхүүгийн салбарт өсөн дэвжих, өөрчлөлт авчрах хүсэлтэй эмэгтэй манлайлагчдыг урьж байна.

Холбогдох мэдээлэл авах: maral@toc.mn

Сонгон шалгаруулалт:
Хоёр дахь шатанд тэнцсэн оролцогчдыг 2025 оны 8-р сард ярилцлагад урина.

 

#WIFFP 2025